ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТАД 10 МЯНГА ГАРУЙ ИРГЭД ХАМРАГДЖЭЭ


Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2019 онд аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч хаалгач гэсэн 9 мэргэжлээр орон нутгийн иргэдэд мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт өнгөрсөн 5 дугаар сарын 25- 6 дугаар сарын 25-н хүртэлх нэг сарын хугацаанд зохион байгуулж үр дүнгийн мэдээллийг хүлээлгэн өглөө.

Сургалтыг анх удаа олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан аялал жуулчлалын 10 мэргэжлийн ажлын байрны дүрэм, сургалтын хөтөлбөрийн дагуу "үнэ төлбөргүй", "мэргэжлийн сургагч багш нар" явуулсан бөгөөд 21 аймаг нийслэлийн хэмжээнд нийт 10 мянга гаруй иргэд төрөлжсөн сургалтад хамрагдаж гэрчилгээгээ гардан авсан юм.

Сургалтад хамрагдсан 10 мянга гаруй иргэд орон нутаг болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагааг явуулж буй аялал жуулчлалын компани, жуулчны баазуудад ажиллах бүрэн боломжтой болж байгаагаараа онцлог бөгөөд тус салбарын хүний нөөцийн чадамж нэмэгдэж байгаа нь ихээхэн онцлог юм.

Мөн энэ удаагийн сургалтаар хамрагдсан нийт иргэдийг "Харилцаа, хандлага", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй"-н сургалтад нийтээр нь хамруулан үйлчилгээний чанарыг сайжруулах, ажлын байран дахь эрүүл, аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөг үзүүлсэн гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 4 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07