УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ БОЛ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТООГ Ч НЭМЭХ ЁСТОЙ ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/07/26

Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэл, есөн дүүргийн төр, захиргааны байгуул- лагуудын удирдлагуудын дунд өчигдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөл- тийн төслөөр хэлэлцүүлэг боллоо. Үндсэн хуулийн дөрвөн бүлэгт өөрчлөлт оруулж байгаагаас тус хэлэлцүүлгээр IV бүлэгт оруулж буй нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох асуу- далд илүү анхаарч хэлэлцсэн юм. Хэлэл- цүүлгийн эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва "Нутгийн удирдлагын тог- толцоог боловсронгуй болгох асуудал нь нийслэлийн төр захиргааны байгуул- лагуудад чухал. Тиймээс бид тодорхой саналууд гарган УИХ-аас гарсан ажлын хэсэгт хүргүүлэх хэрэгтэй" гэсэн юм. Мөн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ямар зарчмаар сонгогдож, ямар статустай ажиллах хийгээд нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг баталгаажуулах, сонгох томилохтой холбоотой асуудлыг бид сайн ярилцах ёстой. Хэдийгээр Үндсэн хуульд "Нийслэл бол эдийн засаг, нийгмийн тусгай цогцолбор мөн" гэсэн заалт үндсэн хуульд байдаг ч эдийн засаг, эрх зүй талаасаа дутмаг, хязгаарлагдмал байдаг нь үнэн. Тиймээс оновчтой саналуудыг УИХ-д хүргүүлэх хэрэгтэй. Дүүргийн төлөөлөгчдөөс нийслэлийн төлөөлөгчдийг бүрдүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл" гэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал анхнаасаа буруу байсан. УИХ-д өргөн барихын өмнө ард түмнээр хэлэлцүүлэх ёстой байтал хэлэлцүүлээгүй. Зөвлөлдөх уулзалт танилцуулаад түүний- гээ иргэдээр хэлэлцүүлсэн гээд байгаа нь учир дутагдалтай. Түүнчлэн Ерөнхийлөгч ч бас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө анхнаасаа буруу өргөн барьсан. Хотуудын хилийн цэсийг өөрчлөх асуудлыг өмнө нь тухайн шатны ИТХ-ын саналыг үндэслэн УИХ хэлэлцэж шийдвэрлэдэг байсныг Засгийн газрын саналыг үндэслэхээр оруулж өгсөн нь дэвшил болжээ" гэв. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга "Сум, дүүрэг, хороод гээд орон нутаг хөгжихгүй байгаа нь Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан болж байгаа гээд өөрчлөлт оруулах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулиа нэгэнт л өөрчилж байгаа учраас бүсчилсэн хөгжлийн бодлогыг нарийн тусгаж өгөх нь зүйтэй. Түүнчлэн, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохоор тусгасан хэрнээ нийслэлийн ИТХ-ыг дүүргээс сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдүүлэхээр заасан нь буруу. Хэрэв УИХ- ын гишүүдийн тоог нэмбэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог ч мөн нэмэх ёстой" гэсэн санал хэллээ. Ингээд хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн УИХ-аас гаргасан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтсон юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 23 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20