ГҮЙЕ, ТҮҮЕ ЧЕЛЛЕНЖ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотой "Цэвэр хот-Хоггүй аян" арга хэмжээг нутгийн захиргааны бүх байгууллагууд 14 хоног тутамд зохион байгуулж, ажиллах үүрэг даалгавар өгч, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас долдугаар сарын 27-ны өдөр "Гүйе! Түүе!" челленж аяныг "Бид хог хаядаггүй албан хаагчид" уриатайгаар зохион байгуулж, байгууллагын ойр орчим болон Сэлбэ голын эрэг дагуух газрыг цэвэрлэв.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ган-Өлзий: "ГҮЙЕ, ТҮҮЕ" челленж аянд нэгдэн Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс дүүрэг, хороодын албан хаагчид, иргэдтэй хамтран хуваарийн дагуу албан байгууллагынхаа ойр орчмын бүсэд цэвэрлэгээ зохион байгуулж, зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан, #НГБХЗХГГүйеТүүеЦэвэрхотХоггүй аян гэх нэрээр хаш таг үүсгэн байгууллагынхаа албан ёсны цахим хуудсаар давлагаа үүсгэж, хоггүй хотын төлөө хамтран ажиллахыг уриалж байна. Уг аяны хүрээнд иргэдийг хогоо хогийн саванд хаяж хэвшихийг уриалахаас гадна нөгөө талаар хувь хүн бүрт "Zero Waste" буюу хог хаягдал багатай амьдрах, байгальд ээлтэй хэрэглээний соёл, амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Тухайлбал, өргөн хэрэглэдэг нэг удаагийн хэрэглээнүүдээс татгалзах, олон жижиг савлагаатай бүтээгдэхүүн авахгүйгээр том савлагаатай бүтээгдэхүүн сонгоход эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна сав, баглаа боодлын хог бага гарна, өөрийн усны саваа байнга авч явахад хуванцар савтай ус авах шаардлага гарахгүй гэх зэрэг энгийн атлаа хог хаягдал багатай амьдрах олон зарчим, арга бий. Эдгээрийг түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал юм" гэлээ гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн

"ГҮЙЕ, ТҮҮЕ" челленж аянд нэгдэх хуваарь

Нэрс

Хуваарь

1

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

2019 оны 07-р сарын 27-ны өдөр

2

Сонгинохайрхан

2019 оны 08-р сарын 03-ны өдөр

3

Баянгол

2019 оны 08-р сарын 10-ны өдөр

4

Баянзүрх

2019 оны 08-р сарын 17-ны өдөр

5

Сүхбаатар

2019 оны 08-р сарын 24-ний өдөр

6

Чингэлтэй

2019 оны 08-р сарын 31-ний өдөр

7

Хан-Уул

2019 оны 09-р сарын 07-ны өдөр

8

Налайх

2019 оны 09-р сарын 14-ний өдөр

9

Багахангай

2019 оны 09-р сарын 21-ний өдөр

10

Багануур

2019 оны 09-р сарын 28-ны өдөр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 5 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07