ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНИЙ УЛМААС АМИА АЛДСАН ХҮҮХДИЙН ТОО ОГЦОМ ӨСЛӨӨ

О.Шүрэнцэцэг
2019/07/31

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд 2018 онд дэлхийн олон оронд гарсан зэвсэгт мөргөлдөөний улмаас амиа алдсан хүүхдийн тоо "рекорд" тогтоосон болохыг онцолжээ.Амиа алдсан хүүхдүүдийн дийлэнх нь Афганистанд амьдарч байсан. 2018 онд энэ улсад зэвсэгт мөргөлдөөний улмаас 3062 хүүхэд амиа алджээ. Зэвсэгт мөргөлдөөний улмаас амиа алдсан, шархадсан хүүхдийн тоогоор хоёрдугаарт жагссан улс нь Сомали болж. Энэ улсад 2300 хүүхэд эмгэнэлтэйгээр амиа алдсан байна. Гуравдугаарт нь 1947 хүүхэд алагдсан Нигери улс орсон бол Сири ба Йеменид тус бүр 1854 ба 1689 хүүхэд алагдан удаах "байранд" орсон байна.Үүнээс гадна зэвсэгт мөргөлдөөний үеэр насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн 933 хэрэг гарсны дийлэн нь Сомалид бүртгэгдсэн. Мөн 2018 онд хулгайлагдсан хүүхдийн тоо 2490 болсон байна. Зэвсэгт мөргөлдөөнийг далимдуулан хулгайлагдсан хүүхдийн тоогоор мөн л Сомали нэгдүгээрт орж байна. Конго, Нигери, Өмнөд Судан, Сири улсууд нь энэ үзүүлэлтээрээ удаах байруудад оржээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 9 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 10 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 13 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 15 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 17 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 17 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 18 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 18 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр