ШВЕДИЙН МАЛЬМЕ ХОТОД БОГИНО ШОРТ ӨМССӨН БҮСГҮЙГ ХӨӨЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/02

Шведийн Мальме хотод шорт өмссөн эмэгтэйг лалын шашинт цагаачид автобуснаас хөөж буулгасан тухай "The Independent" сонин мэдээлж байна. Бүсгүй нь болсон явдлын талаар "Facebook" хуудсан дээрээ бичсэн байжээ.

19-н настай Аманда Ханссон нь гадаа их халуун байсанд шорт өмссөн байж. Автобусанд суусны дараа болсон явдлын талаар тэрээр "Тэгсэн чинь жолооч нь "Чи манай автобусанд ингэж хувцаслаж болохгүй. Ийм хувцас хэт их нүцгэн бие харуулаад байна" гэж хэлэхээр нь аргагүйн эрхэнд буусан" гэж бичжээ. Мальме хотыг Швед дэх лалын цагаачдын нийслэл хот гэж нэрлэдэг бөгөөд тэд энэх хотын оршин суугчдын 40 гаруй хувийг эзэлдэг. Болсон явдлын дараагаар мэдээллийн хэрэгслээр шуугиж эхлэхэд автобусны компани нь Амандагаас уучлал гуйгаад бүдүүлэг авирласан жолоочийг ажлаас нь түдгэлзүлсэн гэдгээ мэдэгджээ.

Швед нь Ойрх Дорнодоос ирсэн олон зуун мянган цагаачдыг хүлээн авсан. Улмаар хэдэн жилийн өмнө лалын шашинтнууд хотын зөвлөлийн дийлэнх болсон хотод Зул сарын баяраар талбайд гацуур мод байршуулахыг нь шашинд харж гэж болиулсан нь олны бухимдлыг ихэд хүргэж байсан юм. Швед нь 2015 онд 163 мянган лалын шашинт цагаач хүлээн авсан бол дараагийн хоёр жилд нь 55 мянган цагаач иргэдийг хүлээн авсан. Швед нь 10 сая хүнтэй улс.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 48 минутын өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07