Америкийн зүгээс Хятадын олон бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулж байгаагийн хариуд Хятад нь Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохоо зогсоож байгаа тухай "Синьхуа" агентлаг мэдээлэв.
Ингээд зогсохгүй цаашдаа Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах боломжийг Бээжин судалж байгаа аж. Америк нь ирэх сарын 1-ээс эхлэн Хятадад үйлдвэрлэгдсэн олон нэр төрлийн бүтээгдэхүүнд 10 хувийн нэмэлт татвар хураан авч эхэлнэ. Хятадыг Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа биелүүлээгүй гэж 10 хувийн нэмэлт татвар дахин ногдуулж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна