Б.ТОДЗАЯА ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ХУРАЛД 2 ӨМГӨӨЛӨГЧ НЭМЖ АВЧЭЭ


Өнгөрсөн гуравдугаар сард Б.Тодзаяа гэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 4, 6 настай дагавар хөвгүүдээ зодож, тамласан хэрэг гарсан. Хүчирхийллийн улмаас дөрвөн настай хүү ухаангүй гурав хонож, есөн удаагийн хүнд хагалгаанд орсон юм.

Б.Тодзаяад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сард СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхт болж, хаалттай хорих ангид 10 жил ял эдлэх, гурван сая 160 мянган төгрөгийн хохирол барагдуулах шийхийн шийдвэр гарсан. Тэгвэл Б.Тодзаяа шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч нийслэлийн Давж заалдах шатны шүүхт хандсан бөгөөд уг хурал энэ сарын 1-ний өдөр болсон байна.

Давж заалдах шатны шүүх хуралд орохын өмнө ялтан Б.Тодзаяа хоёр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд, нийт гурван өмгөөлөгчтэй болсон байна. Харин яг давж заалдах шатны хуралд нэмж авсан хоёр өмгөөлөгчийн нэг нь ирээгүй бөгөөд хуучин өмгөөлөгч, нэг шинэ өмгөөлөгчийн хамт хуралд оролцсон байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.

Тодруулбал, Б.Тодзаяа нь хаалттай хорих ангид 10 жил ял эдлэх бөгөөд тэрбээр улсын Дээд шүүхэд хандах эрх нь нээлттэй бий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 7 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07