Өчигдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус маркийн автомашин Тоёота Аксио маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас 05 сартай хүүхэд, 41, 53, 27 настай дөрвөн хүн нас барсан байна.
Ослын шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Иргэдийг хурдаа тохируулах, эгнээ байраа зөв эзэлж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Харамсалтай мэдээ дуулгахад энэ долоо хоног эхлээд хоёр өдрийн дотор 10 хүн зам тээврийн ослоор амиа алдаад байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна