ИХ БРИТАНИ НЬ ИРАН, ОХУ-ЫН ЭСРЭГ ШИНЭ ЭВСЭЛ БАЙГУУЛНА

Н.Мижидмаа
2019/08/07

Их Британи нь Европын холбооноос гарсны дараагаар Европын бус улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, Иран ба Оросыг эсэргүүцэх шинэ эвсэл байгуулах тухай Их Британийн Гадаад харилцааны сайд Доминик Рааб мэдэгджээ.

Тэрээр "Европын тивийн бус улс орнуудтай эдийн харилцаагаа идэвхжүүлэхэд шаардлагатай бүхнийг хийх бодолтой байна. Өөрөөр хэлбэл Brexit-ийн дараа худалдааны гэрээгээ төлөвлөгөөний дагуу зөөлөн шилжүүлэхийн тулд тэдэнтэй одооноос ажиллаж эхлээд, манай өндөрт стандартад нийцсэн өргөн хэмжээний худалдааны гэрээ байгуулах замд хурдан орж, бизнесийг дэмжин хэрэглээний барааны үнийг буруулна" гэжээ.

Мөн "Би бас олон улсын эрх зүйг хамгаалах, манай аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудлуудыг шийдэх илүү хүчтэй эвсэл байгуулахыг хүсч байгаа. Энэ эвсэл нь Ираны заналхийлэл ба Европт Оросын явуулж байгаа тогтворгүй болгох үйлдэлд барьж байгаа хариу байх болно. Шинэ эвсэлд орсон орнууд нь алан хядлага ба цаг агаарын өөрчлөлтийн эсрэг хамтарсан үйл ажиллагаа явуулах юм" гэсэн байна.

Их Британийн Гадада харилцааны сайд нь АНУ, Канад, Мексик рүү албан ёсны айлчлал хийхийн өмнө энэхүү мэдэгдлийг хийжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 33 минутын өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 2 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 4 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 5 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 5 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 6 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 8 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19