Хятадын Хэнань мужид гэрийнхээ цонхоор унасан хүүхдийг гал унтраагчид аварч байгаа бичлэгийг богино хугацаанд олон мянган хүн үзжээ. Аврах ажиллагааны тухай бичлэгийг "Newsflare" сайт дээр байршуулсан байна.
Жаал хүү таван давхрын цонхны хаалтын торонд дээр зогсож байгаад халтиран унасан. Аз болж хүүхдийн толгой хаалтын торны завсраар багтаагүй тул толгойгоороо тээглэн таван давхраас дүүжлэгдсэн байна. Хэрэг гарах үеэр хүүгийн эцэг, эх гэртээ байгаагүй тул дуудлагаар ирсэн аврах албаныхныг хаалгыг эвдэн ороод хаалтын торыг таслан хүүг аварчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна