АМЛАЛТ Л ХЭРЭГЖИЖ БАЙВАЛ БУСАД НЬ ЛӨӨЛӨӨ


Улаанбаатараас 60 км зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, УБ-Дундговийн замын хажууд их хэмжээний нүүрс буулгаж, агуулах үүсгэж байна. Тодруулбал, Таван толгой түлш ХХК шахмал түлшний түүхий эд болох нүүрсээ Таван толгойгоос тээвэрлэн ирж, үйлдвэрийн нөөцийн агуулахаа үүсгэж байгаа юм байна. Ирэх өвөл нийслэлчүүд түүхий нүүрс түлж болохгүй, шахмал түлшээр онд орох юм. Үүний тулд 1.2 сая тонн шахмал түлш шаардлагатай бөгөөд Таван толгой түлш ХХК үйлдвэрлэж, ийнхүү түүхий эдээ нөөцөлж байгаа аж. Одоогоор 300 гаруй тонн түүхий эд нүүрс нөөцлөөд байгаагаа тус компанийн дундын бүсийн зохицуулагч н.Сосорбарам хэлсэн. Түүхий нүүрс түлэхийг хориглосон, Улаанбаатарыг утаанаас салгахаар нэг алхсан энэ бол маш том төсөл. Гэхдээ том төсөл, амлалтаа хэрэгжүүлэхийн тулд улайрч, үүний ард мөн л томоохон хохирол амсах эрсдэл байна. Тодруулбал, 560 км замд тээвэрлэгдэж буй нүүрсний тээвэр 70 тонн хүртэл жинтэй байгаа юм. 5-7 тэнхлэгтэй том оврын 100 автомашин нэг өдөрт нүүрс буулгадгийг н.Сосорбарам хэлэв. Гэтэл тухайн тээвэр явж буй 560 км зам нь 44 тоннын даацтай зам байгаа юм. Өөрөөр хэлбэл, замын даацаас 20-30 тонн илүү тээвэр хийгдэж байна. Энэ бол зам эвдрэх маш том хүчин зүйл. Үүнийг Таван толгой түлш ХХК-ийнхан дөргүй бух мэт өөрсдийнхөөрөө тайлбарлан зүтгэв. Харин ЗТХЯ-ныхан мэдэж байгаа боловч арга хэмжээ авалгүй өнөөдөрт иржээ. Учир нь энэ Засгийн газрын маш том амлалт, том төсөл "унахгүй байх" нь тэдэнд стандартаас илүү чухал байна. Уг асуудлаар ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтараас тодруулахад албан бусаар хариулахдаа "энэ асуудлыг бид мэдэж байгаа. Хяналт шалгалтыг ч үе шаттай хийсэн. Даац хэтрүүлэлт бол зам эвдрэх маш том хүчин зүйл болдог. Таван толгой түлш компанид стандартаа барьж тээвэр хийхийг сануулсан. Бас дахиад зөрчсөн юм байна. Маргааш дахиад хяналтын багийнханаа гаргана. Гэхдээ энэ бол нийслэлийг утаанаас салгах маш том ажил шүү" гэсэн юм. Уг нь Халтар сайдын хариуцсан ажил бол зам. Замаа хайрлаж хамгаалах, үүний тулд стандартаа мөрдүүлэх нь эн тэргүүний ажил нь байх ёстой. Гэтэл утаа униар, шахмал түлш, төслийг хэрэгжүүлэх гээд зам нь эвдэрч байхад нүдээ аниад суудаг байж болохгүй. Нэг ажил хийх гэж нөгөөгөө балладаг, хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг ядсах эмгэн шиг байж болохгүй. Нүүрсээ уурхайгаас нь стандартаар нь Чойр хүртэл тээвэрлээд, УБ хүртэл галт тэргээр зөөвөрлөх зэрэг гарц гаргалгаанууд бий атал Өмнөговь, Дундговь- УБ-ыг холбосон 560 км замаа золионд хаяад нүдээ аничихаж болохгүй.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 7 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07