ОВООНЫ НААДАМД МОРЬ ТҮРҮҮЛГЭЭГҮЙ ГЭЖ УНААЧ ХҮҮГ ТАШУУРДАЖ, ГАРЫГ НЬ ХУГАЛЖЭЭ

17 цагийн өмнө

Өчигдөр Төв аймгийн Баянчандмань суманд овооны наадам болжээ. Уг наадамд хурдан морь унаж уралдсан 10 настай хүүг морьны эзэн болох М гэгч "Миний морийг түрүүлгэсэнгүй" хэмээн зодож тамлан, гарыг нь хугалж, толгой руу нь ташуурдан зодсон байна.

М гэгч аав, ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд хүүг зодохдоо гэрийнхээ хажуугийн байшинд оруулан хаалгыг нь хааж байгаад зоджээ. Азаар хүү зугатаж гарч, гүйсээр гэрийнхэнтэйгээ холбоо барьж, дуудсан бөгөөд ээж, ах нар нь хүүг очиж авсан байна.

Унаагүй тэд Баянчандманийн зам дээр замын машинд дайгдахаар зогсож байхад нь сайхан сэтгэлт иргэн Ө машиндаа суулган Улаанбаатарт авчирч, ГССҮТ-д үзүүлсэн байна. Тэрбээр энэ талаараа "Айлд хурдан морь унадаг гэнэ 10 настай аймар гэхэд багадмаар бүүр аймар сэргэлэн хүү байна. 61 ийн гарам дээр морь уядаг М........ Гэгч ( нэрийн бичвэл бас хүний эрх ярих байх ) ярагчиний хурданы морийг нь овооны наадамд түрүүлгээгүй гэх нэрийдлээр архи уучхаад морьний ташуураар ийм болтол нь зодсон байх юм!!!!! Яаацарцан яарагчин гэхээрээ ийм байдаг байна" гэгчлэн бичжээ.

Хүүгийн гар хугарсан бөгөөд толгой руу нь ташуурдсаны улмаас толгой болон нуруу хэсгээр маш их зовиуртай байгаа юм байна. Тиймээс өнөөдөр томографф шинжилгээнд орохыг эмч зөвлөсөн ч шинжилгээний мөнгө байхгүй байгаа аж.

Хүү энэ жил тавдугаар ангид орох бөгөөд аав, ээж, нэг ах, нэг дүүгийн хамт амьдардаг байна. Ээж нь группт байдаг бөгөөд бичиг үсэг мэддэггүй тул өргөдөл бичиж, цагдаад хандаж чадахгүй байгаа аж. Хүү М гэгчийн морийг унаж уралдаж явах үед морь нь халтирч өөр нэг морьтой мөргөлдсөнөөс байр ухарч долоод хурдалсан байна. М гэгч нь хүүгээр морио унуулаад "ирэх жил гэрээ байгуулна" хэмээн нэг ч төгрөг өгөөгүй байна. Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, хөдөлмөрийг мөлжсөн байж болзошгүй энэ хэргийн талаар бид удахгүй ээж, хүүтэй ярилцан хүргэх болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 7 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07