Тансаг зэрэглэлийн эд зүйлсийн наймаа эрхэлдэг "Hush Hush" интернэт дэлгүүрт нэрээ нууцалсан саятан залуу хандан сүйт бүсгүйдээ нууц амраг олж өгөх захиалга өгсөн тухай "Daily Mirror" мэдээлсэн байна. Саятан залуу нь сүйт бүсгүйгээ зөвхөн эд хөрөнгөнд нь шунан сүй тавьсан гэж хардаж байгаа аж. Учир нь, сүй тавьсны дараагаар хурим болтол хэсэг хугацаа болох ёстой байтал бүсгүй нь гэрлэлтийн гэрээ байгуулахгүйгээр яаралтай хуримлахыг шаардах болсон байна.
Иймд эргэлзээгээ арилгахын тулд сүйт бүсгүйтэй нь танилцан толгойг нь эргүүлэхийг оролдох царайлаг залууг хөлсөлж авахаар шийдсэн аж. Ийм залуу нь булчинлаг, чинээлэг хүний төрхтэй, бавгар сахалтай байх ёстой гэнэ.
Саятан эрийн тавьсан шаардлагад тохирч, сүйт бүсгүйг нь урвуулахаар болвол тансаг зэрэглэлийн байр ба үнэтэй машин хоёрыг түр гарган өгч, өдөр тутмын зардлыг нь даана. Мөн ажлаа хийж дуусгасных нь дараа 15 мянган фунт өгөх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна