Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах Таван Богд Фүүдс ХХК-ийн түргэн хоолны KFC сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолонд хордсон. Тодруулбал тус салбараар үйлчлүүлсэн 45 хүнд хордлогын шинж илэрсний 20 гаруй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байдаг.
Үүний дараа гуравдугаар сард KFC-гээр үйлчлүүлсэн аав, хүү хоёр хордлого авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байдаг. Хүүтэйгээ хордож хэвтэн эмчлүүлсэн аав фейсбүүк хуудастаа хордлого авсан талаараа бичиж, KFC-д хордсон гэх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн тухайн үед мэдээлж байв. Гэвч "Таван Богд фүүдс ХХК" хүүтэйгээ хордсон аав, мэдээллийг сурвалжилсан сэтгүүлчийг шүүхдээд унасан юм.
Гэвч Таван Богд Фүүдс ХХК дахин давж заалдахаар болж шүүх хурал наймдугаар сарын 13-ны өдөр болохоор товлогджээ.Иргэдийн эрүүл мэнд, мэдэх эрх ялах уу эсвэл бизнесийн нэр хүнд ялах уу гэдгийг харах л үлдээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна