Улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёр бөхөөс допинг илэрсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Хэн гэдэг хоёр бөх допинг хэрэглэж улсын наадамд оролцсон нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.
Ямартай ч үндэсний их баяр наадмын үеэр бөхчүүдээс авсан шинжилгээний хариу гарч шинжилгээний хариуг баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлээд байгаа юм байна.
Хоёр бөх допинг хэрэглэсэн гэх асуудлаар бид МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатараас тодруулахад шинжилгээний хариуг допингийн эсрэг үндэсний төвөөс тодруул гэсэн хариултыг өглөө. Хуулиараа ямар ямар бөхчүүд допинг хэрэглэснийг зарлах ёстой байгууллага нь "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо" юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна