УНААЧ ХҮҮ ХОХИРСОН ХЭРГИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

11 цагийн өмнө

Өчигдөр болсон Төв аймгийн Баянчандмань сум дахь овооны наадмын дараа уяачдаа зодуулсан хүүгийн талаар бид мэдээлсэн. Хүүгийн гар хугацрсан бөгөөд толгой, нураандаа гэмтэл авсан байж болзошгүй тул нарийн шинжилгээ хийлгэхийг эмч зөвлөсөн боловч мөнгөгүй учир уг шинжилгээг хийлгэж чадахгүй байгааг ч мөн мэдээлсэн.

Тэгвэл хүү өнөөдөр ээжтэйгээ ГССҮТ-д дахин ирж үзүүлсэн бөгөөд албан ёсоор цагдаагийн байгууллагад одоог хүртэл өргөдөл гомдлоо өгч чадаагүй яваа юм байна. Хүүгийн ээж группт байдаг, бичиг үсэг мэддэггүй байна.

Харин манай сайтад хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл гарсны дагуу ГБХЗХГ хүүг хайсан боловч олоогүй байгаа аж.

Харин Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хоёр алба хаагч энэ асуудлаар хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд ГССҮТ-д хүүд үзлэг хийсэн эмчээс болон өчигдөр хүүг гэртээ хонуулсан айлаас мэдүүлэг авч, хэргийг шалгаж эхэлжээ. Мөн хүүгээр морио унуулсан, зодсон гэх М гэгчийг хайж байгаа юм байна.

Насанд хүрээгүй хүүхдийн биед халдсан, хүчирхийлсэн, хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэрэгч байж болох энэ асуудлын талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 7 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07