ОРОН НУТГИЙН ЗАМД 3-4 КИЛОМЕТР ЗАЙД ХЭМЖИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ХУРД ХЭМЖИГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

12 цагийн өмнө

Иргэдийн аялал зугаалга амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн ачаалал ихтэйгээр үргэлжилж байна. Зөвхөн энэ 7 хоногт гэхэд л орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтшаалж 11 хүн нас баржээ. Үүнээс 2нь бага насны хүүхэд амь насаараа хохирч 4 хүүхэд гэмтсэн байна. Тээврийн цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулаад ажиллаж байна. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж осол үйлдэгдсээр л. Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97,7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх юм. Ялангуяа жолооч нар цагдаагийн хяналт байхгүй гэх замуудад замын хөдөлгөөний дүрэм заалтыг мөрддөггүй. Жишээлбэл хурдаа хэтрүүлж, хамгаалах бүсээ зүүхгүй, шөнийн цагт холын гэрэлтэй хөдөлгөөнд оролцох нь элбэг. Цагдаагийн алба хаагч нар маань ч үүнтэй нөхцөл байдлаа тааруулж гудамж замын хяналт шалгалтаа хөдөлгөөнт байдлаар зохион байгуулж байгаан байна. Өнгөрсөн жил 21 аймгийн замын цагдаагийн тасаг, хэсгүүдэд зөөврийн хурд хэмжигчийг хүлээлгэн өгсөн нь улсын хэмжээнд хурдыг хэмжих нөхцөл бололцоо хангагдсан юм байна. Нэг үгээр хэлбэл цагдаагийн хяналт шалгалт хаана ч байж магадгүй гэсэн үг.

Нэг талаасаа иргэд цагдаагийн алба хаагчдаар амь нас, эрүүл мэндээ хамгааллуулах сонирхолтой болсон ч юм шиг. Орон нутгийн замд хурдыг 80 км цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50.000 төгрөгөөр торгож 2 оноо хасдаг бол 120 км цагаас илүү хурдыг хэтрүүлж оролцвол мөн л 50.000 төгрөгөөр торгож газар дээр нь 6 сараар эрхийг нь хасч байна. Хүний амь насыг хамгаалахын төлөө төрөл бүрээр л тэмцэх юм.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар аймгийн нутаг дэвсгэртээ хөдөлгөөнт байдлаар орчин үеийн дэвшилтэт технологийн 3-4 километрийн зайнд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих хүчин чадалтай багажийг ашиглаж байна. Мөн Булган аймаг дах Замын цагдаагийн тасгийн алба хаагчид нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийг түр зогсоон, зорчигч жолооч нарыг эмчийн үзлэгт хамруулах, жолоочийн нойрыг сэргээж гарын амраангаа сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэж ажиллаж байна. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ бяцхан хүүхдээ, дотны хүмүүсээ, хайртай гэр бүлээ тээвэрлэж яваа гэдгийг ямагт санаарай. Ганцхан хормын хариуцлагагүй үйлдлээс болж насаараа харамсах нөхцөл байдлыг бүү үүсгээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 8 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07