Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Тус шинжилгээний хариу гарсныг өнгөрсөн баасан гарагт Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн. Тус төвөөс сэргээшийн шинжилгээний хариуг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна. Хуулийн дагуу сэргээшийн шинжилгээний хариуг зохион байгуулах хороо ёстой. Харин зарим эх сурвалжууд хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээллийг өгөөд байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан бөхчүүд мэдэгдэл хийж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна