“YOUTUBE”-ИЙН ТЭРГҮҮН БОДИТ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭДЭГ ТУЛ ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ УХААЛАГ УТСЫГ ХУРААДАГ

Н.Мижидмаа
2019/08/12

"YouTube" сервисын тэргүүн Сьюзен Войжицки нь"The Guardian" сонинд ярилцлага өгөхдөө хүүхдүүдтэйгээ бодит ертөнцөд илүү дотно харилцахыг эрхэмлэдэг тул ухаалаг утсыг нь тогтмол хурааж авдаг тухайгаа ярьжээ.

Хүүхдүүд нь "YouTube"-ээр бичлэг үздэг ч хэтрүүлэхгүйгээр тэнцвэртэй хандах нь чухлыг Сьюзен Войжицки онцолсон байна. Тэрээр "Хүүхдүүдийг гаджет ашиглахдаа зарцуулдаг хугацааны асуудалд хариуцлагатай хандаж сургах нь надад чухал. Бид хүүхдүүдээ гудамжинд биеэ яаж зөв авч явах талаар заадагтай адилаар интернетэд ч аюулгүй байдлыг хангах үүднээс хэрхэх ёстойг заадаг байх ёстой" гэжээ.

Цаашлаад виртуал ертөнцөд залуусын зарцуулж байгаа цагийг зохистой болгох арга олох нь нэн чухал гэсэн байна. Хүүхдүүд ухаалаг утаснаас гадна спортоор хичээллэх, хичээл сургуульд суух, ном унших зэрэг бусад зүйлд адилхан анхаарал тавьж байх ёстой гэдгийг "YouTube"-ийн тэргүүн цохон тэмдэглэж.

Тэрээр "Би хүүхдүүдийнхээ ухаалыг утсыг үе үе хурааж авдаг, ялангуяа гэр бүлээрээ амарч байх үеэр хураадаг. Яагаад гэвэл хүмүүс хоорондоо бодитоор харилцаж байх ёстой юм. Тэгээд бид утсыг нь хурааж аваад "Өнөөдөр бодит байдлаар амьдрахад голлон анхаарцгаана шүү" гэж хэлдэг" гэжээ.

Хүүхдүүдийг ойролцоогоор 11 настайгаас нь эхлээд ухаалаг утсыг хэрхэн зөв, зохистой ашиглах талаар зааж сургадаг байх ёстой гэж Войжицки үздэг юм байна. Үүнийг тэрээр өөрийг нь хүүхэд байхад эцэг, эх нь зурагт үзэх цагийг нь хязгаарладаг байсантай адилтган тайлбарлажээ.

"YouTube" үйлчилгээний хамгийн идэвхтэй хэрэглэгчид нь хүүхдүүд, өсвөр насныхан болохыг олон тооны судалгаа харуулаад байгаа. Иймд зарим блогерууд "YouTube"-ийн дийлэнх олонх болсон тэднийг өөртөө татаж, илүү олон лайк авахын тулд хүүхдүүдэд зориулсан анимаци, шоу зохион байгуулах нь олширсон. Гэтэл хүүхдэд зориулагдсан гэх зарим шоу нь өсвөр насныхны хүмүүжил, төлөвшилд хамгийн сөрөг нөлөө үзүүлж байгааг цөөнгүй судлаач анхааруулдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 4 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 6 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 6 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 7 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 7 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 9 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19