Америкийн Умард Каролина мужийн Шарлотт хотод амьдардаг хүн сайн үйл хийгээд сугалаанаас 349 мянган доллар хожсон тухай UPI сайт мэдээлсэн байна. Томас Фрай нь хуучин ороо хаяхын оронд "Salvation Army" буяны байгууллагад хандивлан хүргэж өгчээ. Үүний дараа харьж яваад "Cash 5" сугалааны тасалбар худалдан авч. Гэтэл маргааш нь сугалааны тохирол гарахад тэрээр 349 мянган доллар хожсон байжээ. Хэрэв хуучин ороо буяны газар хүргэж өгөөгүй бол сугалаа худалдаж авахгүй байсан, иймд сайн үйл хийсний хариуд мөнгө хожсон гэдэгтээ Томас Фрай итгэлтэй байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна