Хоёр тамгатай, хоёр тэргүүнтэй бөхийн хоёр холбоо ажиллаж, хэд хэдэн удаагийн шүүхээр маргалдаж, эцэст нь хоёулаа хуулийн өмнө хүчин төгөлдөр биш болж өнөөдөрт ирсэн. Нэг холбоог нь Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалдаг бол нөгөө холбоог нь Гацуурт компанийн захирал Л.Чинбат тэргүүлдэг. Энэ жилийн наадмын түрүү бөх болсон "аварга Э.Оюунболдоос допинг илэрлээ" гэх мэдээллийг Л.Чинбатын тэргүүлдэг холбоо Баяр наадам зохион байгуулах комиссоос урьтаж, мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна