​ИНТЕРНЕТ ДЭХ ЖОРООР ӨНДӨГ ЧАНААД ӨРӨӨСӨН НҮДГҮЙ БОЛОХ ШАХАВ

О.Шүрэнцэцэг
2019/08/15

Английн Вустершир гүнлэг дэх Реддитч хотын оршин суугч бүсгүй интернетээс уншсан жороор өндөг чанах гэж оролдоод нүдэндээ хүнд шарх авч эмнэлэгт хүргэгдсэн талаар "The Sun" мэдээлсэн байна.

Бетани Россер гэгч 22 настай эмэгтэй өглөөний хоолондоо өндөг чанаж идэхээр шийджээ. Тэрээр интернет ухаж байгаад "өндгийг богино хугацаанд хурдан чанах арга" гэсэн зааварчилга олж уншин түүний дагуу өндөг чанасан байна. Зааврын дагуу шорвог усанд өндгөө хийгээд бичил долгионы зууханд зургаан минут болгож. Дараа нь өндгийг гаргаад болсон эсэхийг нь шалгаж байтал нэг өндөг нь дэлбэрч нүүрний баруун талыг нь түлжээ.

Бетани нь түлэгдсэн даруйдаа түргэн дуудаж, эмнэлэгт хүргэгдээд яаралтай тусламж авсан байна. Түлэгдсэн газар эмчилгээ хийсэн хэдий ч баруун нүд нь юм бараг харахгүй шахуу болжээ.Түүхий эсвэл чанаж болгосон өндгийг бичил долгионы зууханд халаахад дэлбэрч хүнийг гэмтээх аюултайг 2017 онд Америкийн акустик судлаачид туршилтаар нотолсон байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20