УТААГҮЙ ШИЙДЭЛ-ЗӨВ ГЭР ТӨСӨЛ СХД-Т ХЭРЭГЖИЖ БАЙНА


Сонгинохайрхан дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий "ЗӨВ ГЭР" нийгмийн хариуцлагын төсөл 2018 оноос хэрэгжиж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал, АНУ-ын Бригим Янгийн их сургууль, Дэзэрэт ОУ-ын байгууллагын хамтарсан "Зөв гэр" нийгмийн хариуцлагын төсөл СХД-ийн 23 дугаар хороонд хэрэгжиж байгаа юм.

Төслийн эхний шат буюу энэ оны 3-р сард 1 айлд шинэ загварын гэр сууц барьж, 3 айлд гэрийн дулаалга хийж хүлээлгэн өгсөн билээ. Харин төслийн хоёрдугаар шатанд СХД-ийн 23-р хороонд 10 гэр сууц барих, 150 гэр дулаалах ажил гүйцэтгэж байна. Өнөөдөр гэр дулаалгын технологийг олон нийтэд нээлттэй танилцуулахаас гадна төсөлд хамрагдаж гэр сууцтай болсон эхний ээлжийн айлууд түлхүүрээ гардан авлаа.

Гэр дулаалгын технологийн хувьд гэрийн дээвэр болон хананд агаарын орон зай бүхий дулаан тусгаарлагч байрлуулан; гэрийн шалыг дулаан тусгаарлагч болон уур тусгаарлагч материалууд ашиглан агаарын орон зай үүсгэн дулаалахаас гадна нүүрс шатаадаг зуухны оронд маш бага цахилгаан зарцуулах керамик халаагуурыг төсөлд хамрагдсан айл өрх бүрт бэлэглэж байгаа юм. Монгол гэрийг ийнхүү дулаалснаар тухайн гэрийг дулаан байлгахад шаардагдах эрчим хүчний зарцуулалт нь 7 квт-аас 1.3 квт болж буурах юм.

Төслийн 3 дахь шат буюу 2020 онд 10,000 хүртэлх айл өрхийн гэрийн дулаалга хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 10 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07