ХАР САЛХИНЫ УЛМААС 570 МЯНГАН ХҮНИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

Н.Мижидмаа
2019/08/16

Японы эрх баригчид ойртон ирж байгаа "Крос" далайн хар салхины улмаас 570 мянган иргэдийг аюулгүй газар руу нүүх шаардлагатай тухай анхааруулга тараасан гэж "Xinhua" агентлаг мэдээлсэн байна.

Далайн хар салхи дайрах үеэр Сикоку, Кюшү арлуудад үер бууж, олон тооны хөрсний гулгалт үүсэх аюултай. Иймд Японы Цаг агаарын агентлаг аюулаас сэрэмжлүүлэх түвшнийг тав болгож нэмэгдүүлжээ. Тавдугаар түвшний сэрэмжлүүлэг нь орон гэрээ аль болох хурдан орхиж, аюулгүй газар руу түр шилжин нүүх шаардлагатай болоод байгааг иргэдэд анхааруулан сануулдаг.

Далайн хар салхи нь Японы тээврийн тогтолцоонд хэдийн нөлөөлөөд эхэлсэн бөгөөд дотоодын 673 нислэгийг хойшлуулаад байна. Үүнээс гадна "West Japan Railway Company" компани өндөр хурдны "Сингакасэн" галт тэрэгнийхээ хурдыг багасган хязгаарлажээ.

Иргэдийг аюулгүй газар руу шилжүүлэн нүүлгэх ажил Японы 15 муж хамрагдаад байгаа аж. "Крос" нь энэ жил Номхон далайд үүссэн арав дахь удаагийн хар салхи болоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 3 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 5 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 7 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 8 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 8 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 9 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 11 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19