ХҮЛЭЭН АВАЛТАД ХЭРЭГЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ЭМГЭГ ТӨРӨГЧ НЯН ИЛЭРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/17

Энэ сарын08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын "Даянхаан" зоогийн газарт зохион байгуулагдсан хүлээн авалтад орсон хүмүүс хоолны хордлогод өртсөн бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус зоогийн газарт хяналт шалгалт хийж, хүлээн авалтад хэрэглэсэн хүнсний түүхий эд материал, хоолны дээж, унд ахуйн ус, орчны арчдас, мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалж байсан дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүний дээж зэрэг нийт 28 нэр төрлийн сорьцийг авч лабораторид шинжлүүлсэн юм.

Шинжилгээний дүнгээр тухайн хүлээн авалтад бэлтгэсэн зууш, 2-р хоол, мөн үлдэгдэл тахианы мах, өндөг, хиам, гахайн утсан мах зэрэг бүтээгдэхүүнээс гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян /Salmonella/, мөн өвчтөнүүдээс авсан шинжилгээгээр тухайн хоолны хордлого үүсгэгч нян илэрч, Салмонела нянгаар үүсгэгдсэн хоолны хордлогын дэгдэлт болох нь тогтоогдов.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас БОЭТ-ийн халдвартын тасаг болон шинээр дэлгэсэн тасагт халдвар хамгааллын дэглэм хангуулах, эмчилгээ, оношилгооны чанарт хяналт тавин, зөвлөгөө зөвлөмжөөр хангаж ажиллаж байна.

"Даянхаан" зоогийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд одоогоор үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Мөн хүлээн авалтад хэрэглэсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалсан дэлгүүрүүдэд хяналт шалгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20