​ХОЁР САВТАЙ ЭМЭГТЭЙ ХОЁР САРЫН ЗАЙТАЙ ТӨРСӨН БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/19

Казахстаны Уральск хотод амьдардаг Лилия Коновалова гэдэг бүсгүй хоёр сарын зайтай хоёр хүүхэд төрүүлсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлснийг "РИА Новости" агентлаг уламжилсан байна.Казахстан улсын эрүүл мэндийн яамны "Facebook" хуудсанд "Уральск хотын эх хүүхдийн төвд хосгүй тохиолдолд гарлаа. 29 настай Лилия Коновальцева хоёр сарын зайтай хоёр хүүхэд төрүүллээ. Лилиягийн охин нь 25 долоо хоногтойдоо гарсан бол хоёр сар ба 16 хоногийн дараа хүсэн хүлээсэн хүү нь мэндэллээ" гэж өгүүлсэн байна.Коновалова нь тун ховор тохиолддог давхар савтай тул ийм зүйл болсон гэдгийг Казахстаны Эрүүл мэндийн яам тайлбарлажээ.Статистик мэдээнээс үзвэл ийм тохиолдолд эрүүл, хэвийн бойжилттой хүүхэд төрнө гэсэн магадлал нь 50 саяд 1 байдаг аж. Гэхдээ эх хүүхдийн төвийн мэргэжилтнүүдийн ур чадварын ачаар ээж ба ихрүүдийн биеийн байдал сайн байгаа аж. 25 долоо хоногтойдоо төрсөн охин 850 грамм жинтэй, 42 см байсан бол хоёр сарын дараа гарсан эрэгтэй дүү нь 2,9 кг жинтэй, 50 см байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 12 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 13 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 15 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 18 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 19 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 19 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 20 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 21 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр