ЭРХ ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ДАВСАН ШИЙДВЭР ГАРГАСАН ПРОКУРОР Д.ПҮРЭВДАГВЫН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ


Өнгөрсөн долоодугаар сарын 30-ны өдөр манай редакцид иргэн О.Баярмагнай хандаж, Прокурорын байгууллагын ажил шударга явагдаж байгаа эсэхт эргэлзэж байгаагаа ярьсан. Тодруулбал, Баянгол дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Д.Пүрэвдагва өөрийн эрх хэмжээнээс давсан тогтоол гаргасан гэх асуудлаар холбогдох баримтуудад тулгуурлан мэдээлэл өгсөн юм.

Прокурор Д.Пүрэвдагва тогтоол гаргахдаа "хэргийг хэрэгсэхгүй болгох" шийдвэр гаргасны дээр маргалдагч хоёр талын нэгний эрх ашгийг хамгаалсан буюу "автомашиныг нэхэмжлэгч В.Гантулгад олгосугай" гэсэн тогтоол үйлдсэн нь шүүх байгууллагаас гарах ёстой шийдвэрийг прокурорын эрх хэмжээнээс давуулан гаргасан гэдгийг иргэн хэлсэн.

Тиймээс ч иргэн О.Баярмагнай Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд ярилцлага нийтлэгдсэний маргааш асуудал шийдэгджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаяр иргэн О.Баярмагнайг дуудаж уулзаад, "Д.Пүрэвдагва прокурорын гаргасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон" тогтоол гаргаснаа танилцуулан, хүлээлгэн өгсөн байна.

Ингэснээр прокурор Д.Пүрэвдагва эрх хэмжээнээсээ хэтэрсэн тогтоол гаргасан нь дээд шатны прокурорын шийдвэрээр тогтоогдож байна.

Мөн иргэн О.Баярмагнай прокурор Д.Пүрэвдагвад холбогдуулан Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны хянаж үзээд, "Баянгол дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаяр хэргийг хянаад, прокурор Д.Пүрэвдагвын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол гаргасан байна. УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн холбогдох шалгалтаар хяналтын прокурор Д.Пүрэвдагва нь прокурорын ёсзүй зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй" хэмээн прокурорын ёсзүйн зөвлөлийн дарга С.Алиманцэцэг хариу ирүүлжээ.

Хэргийг эргэн сануулахад, Иргэн О.Баярмагнай 2018 оны наймдугаар сарын 15-ны өдөр "Сайн" авто ломбардаас 48-66 УНЭ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг 52 сая төгрөгөөр худалдан авсан. Тухайн автомашины эзэн Э.Тэмүүлэнд мөнгийг бэлнээр төлж, Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулан автомашины бичиг баримтын нэр шилжүүлжээ. Ингээд автомашиндаа 11 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн байна. Гэвч арав хоногийн дараа Баянгол дүүргийн цагдаагийн газраас автомашиныг нь битүүмжлэн, журмын хашаанд байрлуулаад өнөөдрийг хүрчээ.

Учир нь тухайн автомашины эзэн гэх Н.Энхтөр нь иргэн В.Гантулгад өглөгтэй бөгөөд тухайн хоёр иргэний маргаан таслах, төлбөр төлөх хэрэгсэл нь аль хэдийн нэр шилжсэн 48-66 УНЭ дугаартай автомашин болжээ. Үүний үр дагаварт гуравдагч иргэн болох О.Баярмагнай хохироод байгаагаа хэлж байна.

Тэрбээр ланд маркийн автомашинаар жуулчинд үйлчилдэг бөгөөд өнгөрсөн жил орчим хугацаанд ажил үйлчилгээ явуулж, орлого олж чадаагүй байна. Мөн тухайн автомашиныг худалдан авахдаа аав ээжийнхээ орон сууцыг банкны зээлд барьцаалжээ.

Уг хэргийг жил орчим хугацаанд шалгасны эцэст наадмын өмнөх өдөр буюу 2019.07.10-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор Д.Пүрэвдагва "Гэмт хэргийн шинжгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох" тогтоол гаргасан байна. Мөн "Эд мөрийн баримтаар хураагдсан 48-66 УНЭ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Гантулгад хүлээлгэн өгөх" шийдвэр гаргажээ.

Харин энэ шийдвэр нь прокурорын эрх хэмжээнээс давсан, өөрөөр хэлбэл шүүх байгууллагын гаргах шийдвэрийг гаргасан хэмээн иргэн О.Баярмагнай манай сайтад хандан олон нийтэд мэдээлэл хүргэсний маргааш, прокурор Д.Пүрэвдагвын гаргасан тогтоолыг дээд шатны прокурор нь хүчингүй болгоод байгаа юм.

Энэ асуудал өдгөө нийслэлийн прокурорын газарт шалгагдаж байгаа бөгөөд хоёр хүний маргаан таслах хэрэгсэл нь гудавдагч иргэний эд хөрөнгөөр төлөгдөх үү, үгүй юу гэдэгт шийдвэр гаргах юм. Бид энэ хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 11 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07