АРЬС ЦАЙХ ӨВЧНИЙГ МОНГОЛД АМЖИЛТТАЙ ЭМЧИЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/20

Арьс цайх өвчин нь зовиур шаналгаагүй ч хүнийг сэтгэлзүйн дарамтад оруулж нийгмээс өөрийгөө тусгаарлахад хүргээд зогсохгүй өөр олон өвчин үүсэх суурь болдог. Анагаахын хэллэгээр витилиго гэх ба арьсны нөсөө үүсэх процесс алдагдах эсвэл арьсны нөсөө огт байхгүй болсноор арьс, үсний хэвийн өнгө алдагдан цагаан толбо үүсдэг арьсны өвчин. Арьс цайх өвчний шалтгаан, эмгэг жам нь бүрэн тодорхойлогдоогүй боловч өвчин үүсэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдгийг судалсаар байна. Удамшил, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны алдагдал, сэтгэл санааны хямрал, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд, дотор эрхтний архаг үрэвсэлт өвчнүүд, дархлаа тогтолцооны алдагдал, аутоиммуны өвчнүүд, арьсны гэмтэл зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна. Энэ өвчнөөр дэлхийн хүн амын 2 хүртэлх хувь өвчилсөн гэх тоон судалгаа байдаг бол Монгол Улсын Арьс судлалын Үндэсний төвөөс гаргасан мэдээгээр монголчуудын арьсны өвчлөлийн 15 хувийг арьс цайх өвчин эзэлдэг ажээ. Сүүлийн жилүүдэд арьс цайх өвчний тархалт эрчимтэй нэмэгдэхийн хэрээр өвчлөгсдийн нас залуужин, ой хүрээгүй хүүхдүүд ч ихээр өртөх болсон.Дэлхийн эрдэмтэд энэ өвчнийг эмчлэх олон аргыг судалж боловсруулж байгаагаас эмчилгээний хамгийн үр дүнтэй, сөрөг нөлөөгүй арга нь гэрэл эмчилгээ юм. Энэ төрлийн эмчилгээнээс хурдан хугацаанд эмчилгээний үр дүн үзүүлж буй тоног төхөөрөмж нь ВТРАК 308 эскимер гэрлийн аппарат. ВТРАК 308 аппаратыг Харвардын Их сургуулийн эрдэмтдийн баг арьс цайх болон хайрст үлд өвчнийг эмчлэхэд зориулан 10 гаруй жил судалж, туршсаны дүнд бүтээсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад эмчилгээнд ашиглаж, үр дүнд хүрч байна. Энэхүү дэвшилтэт эмчилгээг "Мон Шинжүкү скин мед" арьсны эмнэлэг Монголд нэвтрүүлээд жил гаруй болж байна. Юутай хөгжилтэй орнуудад хийгддэг эмчилгээ нэвтэрч, үр дүнгээ өгч байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарт гарч буй том ахиц билээ. "Мон Шинжүкү скин мед" эмнэлэгт ашиглаж буй 2 төрлийн аппарат нь лазер биш гэрэл эмчилгээ тул хүний биед сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу юм. Тус эмнэлэг нь арьс цайх өвчин хийгээд өөр хооронд нь ялгахад бэрх арьсны өвчнүүдийг тусгай гэрлээр оношилж, оновчтой эмчилгээг хийж байна.

Уншигч та бүхэн "Мон Шинжүкү скин мед" эмнэлэгт хандахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Хаяг: БЗД 1-р хороо Консул Тауэр 79-р байрны үйлчилгээний төвийн 1-р хаалга, утас: 99665511, 99009966 /Сэлбэ голын зүүн эрэг, Америк элчингийн эсрэг талд/. Facebook хаяг: Мон Шинжүкү Скин Мед



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20