ЭХЭМҮТ-ИЙН ДАРГА Ш.ЭНХТӨР: МАНАЙД ЗОНХИЛОН ТОХИОЛДДОГ ГУРВАН ҮҮСГЭГЧИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ДЭМБ-ИУДАД ЗАХИАЛЖ БАЙНА


"Томуугийн эсрэг хамтдаа олон улсын зөвлөгөөн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой, ач холбогдолтой болж байгааг хэлэхэд таатай байна. Жилд томуугийн улирал эхлэнгүүт тухайн жил баримтлах бодлогыг тодорхойлдог. Энэ удаагийн хурлаар 2019-2020 оны томуугийн улиралд баримтлах зарчим, ялангуяа эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангахад чиглэж, томуугийн улиралд хэрхэн сэргийлэх үү, өвөрмөц дархлаажуулалт буюу тухайн халдвар үүсгэгчийн эсрэг ямар вакциныг хэрэглэвэл үр дүнтэй байх вэ гэдгийг нотолгоонд суурилсан анагаах ухааны баримт судлагаан дээр үндэслэж хэлэлцэж шийдвэрлэдгээрээ ихээхэн онцлогтой боллоо. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад 3-4 үүсгэгчтэй томуугийн вакциныг үйлдвэрлэхийг үйлдвэрлэгч улс орнуудад ДЭМБ-аас зөвлөж байгаа юм байна. Дөрвөн үүсгэгчийн хоёр нь өмнөх жилүүдэд манай улсад гарч томуугийн гол үүсгэгч болж байсныг та бүхэн сайн мэдэх байх.

Тодруулбал, томуугийн А хүрээний H1N1 вирус болон H3N2 вирус хэвээрээ хадгалагдаж байна. Нөгөө талаар В хүрээний вирусийн хувьд дэд бүтэц нь бага зэрэг өөрчлөгдөх шинжтэй байгаа юм. Дэлхий даяар тархсан томуугийн тандалтын төвүүдийн дээж сорьцон дээр үндэслэж чиг хандлагыг нь тогтоодог. Үүний дагуу Монгол Улсад зонхилон тохиолддог гурван үүсгэгчийн эсрэг вакциныг ДЭМБ-иудад захиалж байна. Дээрх зөвлөгөөнд оролцож байгаа 28 орон бүс нутгийн хувьд янз бүрийн улс. Эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал нь ч янз бүр. Тийм учраас томуугийн дэгдэлтийн үеэр тухайн улс орондоо авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон туршлагаа солилцож байна. Бид нар ч гэсэн өөрийнхөө улс оронд явуулсан бодлогынхоо талаар ярьж, бусдаас суралцаж, арга барил туршлага хуваалцаж судална гэдэг асар том боломж гэж харлаа. Анх удаа өөрийнхөө нутагт зохион байгуулж байгаа учраас манай улс оролцооны хувьд салбар яам болон эрүүл мэндийн байгууллагаа сайн оролцож байна" гэв.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 12 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07