​ОРОСЫГ ИХ ДОЛООГИЙН УУЛЗАЛТАД УРЬЖ МАГАДГҮЙ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Оросын "Их долоо"-ийн чуулга уулзалтад буцаан дуудах тухай Францын Ерөнхийлөгч Макроны саналыг зөвшөөрсөн тухай "CNN" агентлаг мэдээлсэн байна. Цагаан ордон дахь эх сурвалж тус агентлагт ярихдаа Трамп Макрон хоёр наймдугаар сарын 20-нд утсаар ярилцахдаа, дараа жил АНУ-д болох "Их долоо"-ийн уулзалтад Оросыг байлгахыг хэрэгтэй гэдэг дээр санал нийлсэн гэжээ. Трамп нь хэдхэн хоногийн дараа Францын Биаррицт болох их гүрнүүдийн уулзалтаар бусад орны төрийн тэргүүнүүдтэй ярилцахдаа энэ сэдвийг хөндөх аж. Бусад таван орны удирдагч энэ талаар ямар байр суурь баримтлах нь тодорхойгүй. Трамп энэ талаар ярихдаа "Их долоогийн уулзалтаар яригддаг олон сэдэв Оростой холбоотой" гээд удирдагч нарын уулзалтад оролцох нь зүйн хэрэг гэсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин энэ талаар тайлбарлахдаа "Долоогийн, наймын уулзалтад Оросыг буцааж авах тухайд гэвэл бид тэндээс ер нь гараа ч үгүй. Болно гэвэл сайн хэрэг, бүгдтэй нь Москвад уулзахад таатай байх болно" гэжээ. Энэ мэдээг өрнөдийн зарим судлаач Украйны хувьд том ялагдал байх болно гэж тайлбарлаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20