​ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАМГИЙН ТОМ ЛУЙВАРЧИН АМИА ЕГҮҮТГЭЖЭЭ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Эко буюу экологийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн нэрээр халхавч хийж Америкийн түүхэнд томд орох луйвар хийсэн Рэнди Констант гэгч нь амиа егүүтгэсэн тухай "Associated Press" агентлаг мэдээлжээ. Дэлхийн даяар, тэр дундаа Америкт эко бүтээгдэхүүн нь моодонд орж, ердийн аргаар бэлдэж боловсруулсан бүтээгдэхүүнээс илүү өндөр үнээр зарагдаж эхэлсний Рэнди Констант нь чадварлагаар ашигласан байдаг. Тэрээр өөрийн тариалж, борлуулж байсан эрдэнэ шиш, шар буурцагийг эко гэж өндөр үнээр зардаг байсан ч хожим нь тариан талбайгаа бусдын адил химийн бодис ашиглан борддог байсныг хөдөлшгүй баримтаар нотолсон юм. Контсант нь зөвхөн 2016 онд гэхэд л АНУ-д тариулсан нийт эрдэнэ шишийн 7 хувь, шар буурцагийн 8 хувийг эко гэж худал мэдүүлэн зарсан байж. Нийтдээ 2010 оноос 2017 оны хооронд 11,5 сая бушель үр тариаг эко гэж худал мэдээлэн зарсан нь даруй 3600 вагон бүхий цувааг бүрэн дүүргэхэд хангалттай юм. Шүүхээс түүнд 10 жил хорих ял оноосон. Гэхдээ нийгэмд нэн осолтой, оргон зугтах хандлагатай хүн биш тул шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг хэдхэн долоо хоногоор хойшуулж, сайн дураар ял эдлэх шорондоо очих эрх өгөөд байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20