​ГРЕНЛАНДЫН ЗАРАХГҮЙ ГЭСЭН САЙДТАЙ ТРАМП УУЛЗАХГҮЙ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Данийн Ерөнхий сайдтай хийх уулзалтаа цуцалсан тухай "DR" мэдээлсэн байна. Трамп нь есдүгээр сарын 2-3 өдрүүдэд Дани улсад айлчилж, Ерөнхий сайд Метте Фредриксентэй албан ёсны уулзалт хийх ёстой байсан. Үүний өмнөхөн Трамп нь Гренландын арлыг Даниас худалдан авах боломжийн талаар Фрдериксентэй ярилцана гэж мэдэгдэж байсан юм. Үүний тулд Данид 10 их наяд доллар төлж магадгүй тухай яригдаж байсан. Гэвч Данийн Ерөнхий сайд энэ санааг нь дэмжээгүйгээр барахгүй хүчтэй шүүмжилсэн. Тэрээр "Гренландыг зардаггүй. Гренланд бол Данийн өмч биш. Гренланд бол гренландынх. Энэ хүсэл нь нэг их чухал зүйл биш гэдэгт маш их найдаж байна" гэж мэдэгдсэн юм. Гэвч түүний найдлага талаар болсон бололтой. Трамп нь Данийн Ерөнхий сайдын Гренландыг худалдахгүй талаар шууд хариу өгч багагүй хөрөнгө, хүч хэмнэсэнд талархаад айлчлалаа цуцалжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумен нь Гренланд арлыг Даниас 100 сая доллараар худалдан авах санал тавьж байсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20