​ИХ ГҮРНҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙН ДАЙНД ЖИРИЙН ИРГЭД ХЭЛМЭГДЭЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/22

Сүүлийн үед Оросын Северодвинск хотод гарсан дэлбэрэлтийн улмаас их хэмжээний цацрагт бодис алагдсан, тэр нь салхинд туугдан Казахстан, Египет, Саудын Арави хүрч, тэр бүү хэл Монголд бороо болон орох тухай их яригдаж, бөөн дуулиан үүсээд байна. Ялангуяа, Өрнөдийн мэдээллийн агентлагууд, ТВ сувгууд энэ талаар идэвхтэй бичиж, хүмүүсийг айлгаж байна.

Чернобылийн осол шиг юм боллоо, тэр үеийнхтэй адил Оросын эрх баригчид мэдээллийг нууцалж байна, хүүе хаая гэсэн олон арван мэдээлэл олон нийтийн сүлжээгээр дамжин тархаж олон сая хүн түгшүүрт автаад байна. "Netflix"-ээр гарсан "Чернобыль" уран сайхны цуврал киног дэлхий даяар олон зуун сая хүн үзсэн тул ийм төрлийн ослын гамшиг, эрх баригчдын хоёр нүүр, худал ярианы талаарх төсөөлөлтэй болоод байсан тул ингэж түгшүүрт автах нь зүйн хэрэг биз. Гэтэл бодит байдал дээр....

Энэ бүх дуулиан, цуурхал нь Цөмийн туршилтын бүх л хэлбэрийг хориглох гэрээг хянах байгууллага "CTBT"- ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Дассин Зеброгийн "Twitter" хуудсан дээрээ байршуулсан зурагнаас үүдэлтэй гэж болно. Гэтэл энэхүү зураг дээр цацраг идэвхт бодис их хэмжээгээр алдагдсан тохиолдолд ОХУ-ын нутаг дэвсгэрээр хэрхэн ТАРХАЖ МАГАДГҮЙ вэ гэдгийг л харуулсан гэдгийг хүмүүс нэг их анзаарсангүй. Бүгд л ЯГ ОДОО, БОДИТООР тархаж байна гэж ойлгоод айж түгшиж, Оросыг, Путиныг хараан зүхэж байгаа нь нэг бодлын аргагүй.

Гэвч дуулиан үүсэхэд хүргэсэн үйл явдлыг бодитоор авч үзвэл арай өөр дүр зураг гарч ирж байна. Юуны өмнө ийм айдас үүсэхэд хүргэсэн шалтгааны талаар тодруулах хэрэгтэй. Оросын Батлан хамгаалах яамнаас цацраг идэвхит тэжээлийн эх үүсвэртэй пуужингийн хөдөлгүүр турших явцад дэлбэрэлт болж, туршилтад оролцож байсан таван хүн амиа алдсн тухай мэдээлсэн. Дэлбэрэлтийн үеэр цацраг идэвхт бодис Чернобыль станц дээрх шиг аймшигтай ихээр алдагдсан зүйл огт байхгүй гэдийг Оросын тал мэдэгдсэн. Энэ бол хүмүүсийг айлгасан дуулианы эхлэл болсон үйл явдал юм. Дуулианыг дэвэргэхэд хүргэсэн дараагийн үйл явдал нь Оросын нутаг дээр байрладаг цацраг идэвх хэмждэг хоёр байгууламжаас мэдээлэл өгөхөө больсон явдал. Энэ хоёр нь дэлбэрэлт болсон газартай хамгийн ойр байрлаж байсан станцууд. Нэг нь Алтайд, нөгөөх нь Читад. Энэхүү цацраг идэвхийг мэдрэгч станцууд нь дээр дурдагдсан "CTBT" гэдэг байгууллагад автоматаар мэдээлэл дамжуулж байдаг юм. Энэ бол дуулианыг тойрсон элдэв хардалт, цуурхлыг газар авахад хүргэсэн хамгийн гол зүйл гэж болно.

Үүнийг Өрнөдийн мэдээллийн хэрэгслүүд нь цөмийн зэвсэгтэй холбоотой нууц туршилт хийж, аймшигтай том осол гарсан тул үр дагаврыг нь нуухын тулд станцуудыг түр хаалаа гэж хардаж эхэлсэн. Зарим нь бүр нууцаар бага хүчин чадалтай цөмийн дэлбэрэлт хийсэн байж магадгүй тухай яриад хадуурч эхэлсэн. Тэд хэлж ярьж байгаа нь үнэн гэдгийн нотолгоо болгож цацраг идэвхт бодис их хэмжээгээр алдагдсан тохиолдолд ОХУ-ын нутаг дэвсгэрээр хэрхэн ТАРХАЖ МАГАДГҮЙ вэ гэдгийг харуулсан Зеброгийн "Twitter" дээрх зургийг харуулах болсон юм.

Бодит байдал дээр ОХУ-ын нутаг дээр цацраг идэвхийн талаар мэдэээллийг тасралтгүй цуглуулж байдаг хэдэн хэдэн систем тасралтгүй үйл ажиллагаа явуулж байдаг. Эхнийх нь АСКРО гэж нэрлэгддэг бөгөөд "РОСАТОМ" корпорацийнх. Эдгээр станцуд нь Оросын нутаг дээрх цөмийн бүх объектийн орчим дахь цацраг идэвхийг автоматаар тасралтгүй хэмжиж байдаг бөгөөд түүнээс ирж байгаа мэдээллийг "russianatom.ru" сайт дээрээс авч болно.

Цацраг идэвхийг хэмжих дараагийн систем нь ЕГАСМРО гэж нэрлэгддэг бөгөөд Оросын ус цаг уурын төвийн мэдэлд ажилладаг. Энэхүү системийн хэдэн зуун мэдрэгч станцууд тасралтгүй ажиллаж Орос даяар цацраг идэвхийн түвшин ямар байгааг хэмжин мэдээлж байдаг. Энэхүү системийн мэдээг "egasmro.ru" сайтаас чөлөөтэй авч болно.

Гурав дахь систем нь Батлан хамгаалах яамны хяналтад ажилладаг бөгөөд МСМ гэж нэрлэдэг. Энэхүү систем нь олон улсын мониторингийн системтэй холбоотой. Мэдээлэл өгөхөө больсон хоёр станц нь энэхүү системд багтдаг байж. МСМ нь нийт 30 гаруй станцыг хамран үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Цөмийн туршилтыг хориглох гэрээнд нэгдсэн бусад улс орны станцуудтай холбоотой ажиллаж мэдээлэл солилцож байдаг. Зориулалт нь хэн, хаана, юу дэлбэлсэн бэ гэдгийг хянах.

Ингээд авч үзвэл хаа нэгтээ хоёр станцыг мэдээлэл өгөхөө түр болиход МСМ-ийн бусад 30 орчим станцаас гадна РОСАТОМ, Оросын цаг агаарын төвийн бусад олон зуун станц байдлыг тасралтгүй хянаж байх тул мэдээлэл дутагдах боломжгүй юм. Цацраг идэвхит бодис Зеброгийн зураг шиг тархаад эхэлбэл Оросын нутаг дээр төдийгүй Казахстан, Египет, Саудын Арави гээд дэлхий даяар энд тэндгүй байршуулсан цацраг идэвхийг хянаж станцууд бүгд аюулын дохио өгөх байсан. Гэвч тийм зүйл болоогүй. Дээр нь энэ хотын орчмыг Америкийн хамгийн орчин үеийн хиймэл дагуулууд сансраас байнга хянаж байдаг. Чернолбылийн станц дээр дэлбэрэлт гарсны дараа тус станцын удирдлагууд нуугаад Москвад мэдэгдээгүй байхад "Эрх чөлөө" радио станц Америкийн тагнуулыг хиймэл дагуулын мэдээллийг үндэслээд ослын хэмжээ, амь үрэгдсэн хүний тоог хүртэл бодитоор мэдээлж байсан. Энэ бол тэр үеийн Амеркийн хиймэл тагнуулын хиймэл дагуулын боломж. Харин тэр үеэс хойш техник, технологид гарсан ололт амжилтыг бодолцож үзвэл одоогийн Америкийн тагнуулын хиймэл дагуулын чадвар боломж жирийн хүний төсөөлөшгүй ихээр өссөн нь ойлгомжтой.

"CTBT" байгууллагаас нь зөвхөн Орос гэлтгүй дэлхий даяар олон оронд байршуулсан автомат станцуудаас тасралтгүй мэдээлэл авч мониторинг хийж байдаг.

Тэгэхээр "Яагаад энэ тэр хоёр станцыг мэдээлэл өгөхийг нь зогсоосон бэ?" гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.

Үүнийг Оросын мэргэжилтнүүд "CTBT" байгууллагаас хийсэн үйлдэлтэй холбон тайлбарлаж байна. Цөмийн зэвсэг, цөмийн технологи нь ямар ч улсын хувьд маш нууцын зэрэглэлтэй байдаг тул сайн дураар энэ салбартай холбоотой ямар нэг мэдээллийг гадагш нь гаргахдаа тун дургүй байх нь аргагүй. Иймд "CTBT" нь автомат станцуудаас авч байгаа цацраг идэвхийн талаарх мэдээллийг гуравдагч улс орон, байгууллагад мэдэгдэхгүй гэсэн баталгаа өгдөг. Гэтэл тус байгууллагын ажилтан Дассин Зебро нь Оросын станцуудаас авсан мэдээллийг олон нийтэд ил болгосон төдийгүй, хэрэв алдагдвал цацраг идэвхт бодис яаж тархах тухай ойлгомжгүй зураг байршуулж дуулиан тарьсан. Энэ байдал Оросын талд тун ч таалагдаагүй бололтой. Иймд тус төвийг нууцыг задруулахгүй талаар хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэйг сануулахын тулд түр зуур унтраасан аж.

Үнэхээр ч мэдээлэл өгөхөө болиод байсан станцууд өчигдрөөс буцаад ажилд орсон бөгөөд одоо мэдээллээ хэвийн солилцож байгаа. Северодвинскт болсон дэлбэрэлт, цацраг идэвхт бодис алдагдсан талаар сая Путиныг Францад айлчлахад нь асуусан. Үүний хариуд Путин "Тэн ямар ч аюул байхгүй, цацраг идэвхийн түвшин нэмэгдсэн зүйл огт байхгүй. Тийшээ шинжээчид, түүний дотор хараат бус шинжээчдийн явуулсан, тэд байдлыг газар дээр нь хянаж байгаа. Би цэргийн болон иргэний шинжээчдээс илтгэл байнга авч байгаа" гэсэн юм.

Газрын зураг дээрээс цөмийн дэлбэрэлт болсон гэж цуураад байгаа Северодвинскийг хайж үзээд хараарай. Энэхүү хот нь Финлянд, Швед, Норвеги улсуудтай хамгийн ойр байрладаг. Үнэхээр цөмийн дэлбэрэлт болсон бол эдгээр улсуудын цацраг идэвхийн түвшин эрс нэмэгдэж, тэнд байгаа НАТО болон өөрсдийнх нь цацраг идэвхийг хянагч төхөөрөмжүүд нь аюул зарласан байх ёстой. Гэтэл Норвегийн холбогдох албанаас хэдхэн өдрийн өмнө агаараас дээж авч шинжлээд цацраг идэвхт йод бага хэмжээгээр нэмэгдсэн, энэхүү нэмэгдсэн нь хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрээгүй гэж мэдээлсэн юм. Ингээд зогсохгүй цацраг идэвхт йодын хэмжээ бага зэрэг нэмэгдсэн нь Северодвинскт болсон дэлбэрэлттэй холбоотой гэж үзэх ямар ч нотолгоо байхгүй гэсэн. Улмаар цацраг идэвхт йодын хэмжээ жилдээ ингэж хэд хэдэн удаа нэмэгддэг, тухай бүрт эх үүсвэрийг нь тогтоож чаддаггүй. Гэхдээ эмнэлгийн зориулалтаар цацраг идэвхт бэлдмэл үйлдвэрлэдэг компаниудын үйл ажиллагаатай холбон тайлбарлаж ирсэн гэсэн мэдээ ирж байна.

Чернолбылийн станц дээр дэлбэрэлт болоход маргааш нь Шведийн эрдэмтэд цацраг идэвхийг хэмжих төхөөрөмжүүдээс авсан мэдээлэл дээрээ үндэслээд Зөвлөлтөд цөмийн цахилгаан станц дэлбэрлээ гэж хамгийн түрүүнд мэдэгдэж байсан. Харин эдгээр улсуудаа цацраг идэвхийн хэмжээ аюултайгаар нэмэгдлээ, хүн, мал зэргийг цацраг идэвхид өртөхгүй аюулгүй газар руу зөөсөн тухай ямар ч мэдээлэл ирээгүй байна. Ирэх ч үгүй байх. Северодвинск хотын орчим болсон дэлбэрэлт нь наймдугаар сарын 8-нд болсон. Өнөөдөр наймдугаар сарын 23. Дэлбэрэлтээс хойш бараг 14 хоноод байна гэсэн үг. Үнэхээр ноцтой дэлбэрэлт болж, их хэмжээний цацраг идэвхит бодис алдагдаад Зеброгийн гаргасан зураг дээрх шиг тархсан бол өнөөдөр дэлхий даяараа мэдрэгч станцуудаас авсан мэдээллийг барьж гүйгээд, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн онц хуралдаан зарлаж, тэнд дэлхий дахинаа ил болгон Оросын байнгын төлөөлөгчийг "буланд шахаж" байцааж, зэмлэж байж байхсан. Та тийм дүр зураг олж харсан уу?

Тэгэхээр "..бас нэг Чернобыль боллоо", "Путин үнэнийг нууж байна" гэх мэт дуулиант мэдээлэл нь Орос ба Өрнөдийн хооронд өрнөөд байгаа хар пиар, мэдээллийн дайны нэг үзэгдэл төдий зүйл юм. Магадгүй Оросын эсрэг ээлжит удаагийн хориг арга хэмжээ авах сайхан шалтаг гараад ирлээ гэж үзэж байж болохыг ч зарим шинжээч үгүйсгэхгүй байна.

Жич: Оросын Ерөнхийлөгч Путин өчигдөр Финляндад албан ёсны айлчлал хийсэн. Энэ улс нь Северодвинсктэй тун ойр тухай дээр дурдаж байсан. Иймд цацраг идэвхит бодис алдагдсан тухай асуулт гарч ирэх зүйн хэрэг байсан. Путин цацраг идэвхийн хэмжээ огт өсөөгүй гэсэн хариу өгсөн. Худал ярьсан бол финляндчууд өөрсдөө хэмжээд хэдийн мэдчих байсан төдийгүй Путин тийшээ албан ёсны айлчлал хийх боломжгүй болох байсан нь ойлгомжтой.

Газрын зураг дээр цацраг идэвхийн мониторингийн станцуудын байршлыг харуулжээ.

https://twitter.com/i/status/1163094836569882625 - Зеброгийн твиттер дээр байршуулсан цацраг идэвхт бодис тархаж магадгүйг харуулсан зураг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 7 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 9 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 12 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 12 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана Өчигдөр
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо Өчигдөр
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр