БИЧИЛ УУРХАЙЧДАД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ШИЙТГЭЛ НОГДУУЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/22

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.Хяналт шалгалтад 17 нөхөрлөл нэг иргэн хамрагдсан бөгөөд шалгалтаар есөн нөхөрлөл Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-д заасан механизмаас илүү хүчин чадал бүхий механизм ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрсэн. Иймд илэрсэн зөрчлийг таслан зогсоож бичил уурхайгаар ашиглалт явуулсан талбайг нөхөн сэргээх, дотоод шаталтат хөдөлгүүр 3500 см3-ээс илүү хүчин чадал бүхий механизмийн ашиглалтыг зогсоож, талбай чөлөөлөх тухай акт өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээг ногдуулав.Түүнчлэн сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам зөрчсөн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгүүлэн хүлээн авч ажиллах талаар албан бичиг хүргүүлэн ажиллалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 13 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 15 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 17 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 19 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 21 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 21 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 22 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 22 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр