ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ХҮНЭЭС АЛХ ХАДУУР БҮХИЙ ЭД ЗҮЙЛС ХУДАЛДАХАА ЗОГСООХЫГ ШААРДАВ

О.Шүрэнцэцэг
2019/08/23

Литв улсын шинэ үеийн тусгаар тогтнолын эцэг гэгддэг Витаутас Ландсбергис гэгч ноёнтон дэлхийн хамгийн баян хүн Жефф Безост хандан захидал бичиж, "Amazon" сайтаар Зөвлөлтийн бэлэг тэмдэг бүхий бараа бүтээгдэхүүн борлуулахаа зогсоохыг шаардсан байна. Тэрээр захидлаа "Facebook" хуудсан дээрээ ил байршуулжээ. Ландсбергис нь дэлхийн хамгийн том онлайн дэлгүүрт хандан "Гитлерийн дэглэмтэй хамтаар улс үндэстнийг хоморголон устгаж, цэргийн гэмт хэрэг үйлдэж байсан ЗХУ-ын коммунист дарангуйллын бэлэг тэмдэг бүхий барааг зарж борлуулж байна" гэж ихэр уурлан бухимдсан байх юм. Ялангуяа, алх хадуурын зураг бүхий буйдангийн дэр, хүүхдийн богино ханцуйтай цамц түүнийг сэтгэлийг ихэд эмзэглүүлэн доромжилсон гэнэ. Хэдий ингэж уурлаж бухимдсан ч гэлээ Лансдбергис нь Безосыг шууд буруутган давшилсангүй, онлайн дэлгүүрээр нь юу зарагдаж байгааг мэддэггүй байж болох юм гэж өршөөнгүй хандаад захидал бичсэн юм байна. Мөн захидлаа зүгээр нэг явуулаагүй харин Молотов-Риббентропын гэрээнд гарын үсэг зурсан 80 жилийн ойгоор бичиж байгаагаа онцолжээ. Иймээс Зөвлөлтийн бэлэг тэмдэг бүхий барааг борлуулахаа болих шийдвэрийг энэ гэрээг баталсан өдөр буюу наймдугаар сарын 23-нд гаргах нь хамгийн тохиромжтой гэж тэрээр заажээ. Витаутас Ландсбергис нь 1990 онд ЗөвлөлтЛитв улсын Дээд зөвлөлөөр "Литв улсыг сэргээх тухай" тогтоол гаргуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн тул орчин үеийн Литв улсын "тусгаар тогтнолын эцэг" гэж нэрлэгдэх болсон хүн юм. Энэ тогтоолын баталсны дараагаар Литв улс нь Зөвлөлтөөс тусгаарлах эрхээ эдэлж тусгаар тогтносон анхны Бүгд найрамдах улс болж, Ландбергис нь шинээр байгуулагдсан улсын Дээд зөвлөлийн дарга болж байсан түүхтэй. Мөн Ландсбергис нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орж байсан үеийг "булаан эзлэгдсэн жилүүд" гэж мэдэгдээд задран унасан Зөвлөлтийн хууль ёсны залгамжлагч гэгддэг ОХУ-аас булаан эзлэлтийн нөхөн төлбөр болгож 28 тэрбум долларын нэхэмжлэхийг санаачилсан хүн юм. Литв дунд зуунд хүчирхэг вант улс байсан ч яваандаа суларч, Польшийн мэдэлд байгаад 18 дугаар зуунд Герман, Орос, Австриийн эзэнт гүрнүүд Польшийн газар нутгийг хуваан авах үед Оросын эзэнт гүрний мэдэлд орсон байдаг. Оросын эзэнт гүрний нэг муж байгаад 1917 оны хувьсгалаар тусгаар улс болсон ч 1939 онд Зөвлөлт ба Германы хооронд харилцан үл довтлолцох тухай Молотов-Риббентропын гэж нэрлэгдсэн гэрээг байгуулахад тус гэрээний нууц заалтын дагуу Зөвлөлтийн нөлөөллийн бүсд орж, арга буюу Зөвлөлтийн бүрэлдэхүүн дэх нэг Бүгд найрамдах улс болсон юм. Ингэж яваад 1991 онд Зөвлөлт задран унахад ахин тусгаар улс болсон түүхтэй.1945 онд Зөвлөлт нь Литв улсыг булаан эзэлсэн гэдгийг Ерөнхийлөгч Путинээс хүлээн зөвшөөрөхийг шаардахад тэрээр "1939 онд нэгтгэсэн улсыг 1945 онд булаан эзлэх боломжгүй" гэсэн хариу өгсөн байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 13 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 15 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 17 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 19 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 21 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 21 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 22 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 23 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр