INSTAGRAM -ЫН МОДЕЛЬ НЬ ОХИДЫГ НАЙМААЛДАГ БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/26

"Instagram" дээр элдэв чамин зураг байршуулсаар Колумб улсдаа нэрд гарсан моделийг насанд хүрээгүй охидыг албадан, мөнгөөр биеийг нь үнэлүүлдэг байсан хэргээр шүүж байгаа тухай "New York Pos" сонин мэдээлсэн байна. "La Madame" гэсэн нэрээр "Instagram"-д алдаршсан 48 настай эмэгтэй үнэтэй, гоё хувцас хэрэглэлтэй, тансаг газар авахуулсан зургаа тавих замаар охид, бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг байж. Улмаар тэдэнтэй холбоо тогтоон өөртэй нь адил нэр алдартай модель, загвар өмсөгч болгоно гэж амлаад гэртээ дууддаг. Ирэхээр нь бичиг баримтыг нь хурааж аваад сүрдүүлэг, албадлагаар нэр алдартай хүмүүст сексийн үйлчилгээ үзүүлэхээс өөр аргагүй болгодог байсан аж. Тэрээр Колумбын Картахена хотоос биеэ үнэлэгчдийн сүлжээг удирдан ажиллуулдаг байсан бөгөөд ойролцоогоор 400 орчим охидыг түүндээ албадан элсүүлсэн байжээ. "La Madame"-ийн үйлчлүүлэгчдийн дотор Колумбд олны танил болсон хүмүүс, нөлөө бүхий улстөрчид ч байсан аж. Мөн "La Madame" нь охидын бие дээр өөрийн өмч гэдгийг заасан тусгай шивээс хүчээр хийлгэж, дарамт үзүүлдэг байсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20