Хятадын "Юйту-2" сарнаа явагч амралтын горимоос гарч идэвхжин сарны гадаргууг судлах ажлаа ахин сэргээсэн тухай Хятадын үндэсний сансар судлалын удирдах газар "WeChat" сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Хоёр долоо хоног үргэлжлэх сарны өдрийн туршид "Юйту-2" өөрөө явагч төхөөрөмж нь сарны хөрсийг судлах, ашигт малтмал хайх, орчны цацраг идэвхийг тандах ажил хийнэ. "Юйту-2" нь Хятадын хоёр дахь сарнаа явагч төхөөрөмж бөгөөд 2018 оны арванхоёрдугаар сард Сарны эсрэг талд амжилттай газардуулсан анхны ийм төрлийн төхөөрөмж болсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна