​ОРОСЫН ВЛАДИВОСТОКТ УКРАЙНЫ ДАЛБААГ МАНДУУЛНА ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/08/26

Украйны дэд бүтцийн сайд Владимир Омелян нь тус улсын хилээс хэдэн мянган км-ийн алсад байршилтай Оросын Алс Дорнодын төв гэгддэг Владивосток хотыг өөрийн болгож далбаагаа мандуулна гэсэн утгатай мэдэгдлийг хийжээ.

Францын Ерөнхийлөгч Макрон хэд хоногийн өмнө Оросын Ерөнхийлөгч Путинтэй уулзах үеэр "Европ тив нь Лиссабоноос Владивосток хүртэл үргэлжилнэ" гэж хэлсний хариуд ингэж мэдэгдэж байгаа юм байна. Тухайн үед Макрон нь "Facebook" хуудсан дээрээ "Орос бол маш ихээр Европын улс юм. Бид Лиссабоноос Владивосток хүртэл үргэлжилсэн Европт итгэдэг" гэж бичиж байсан юм.

Тэгвэл Украйны сайд нь "Орос Украйны хооронд болж байгаа ээлжит тулаанд бид ялна гэдэгт дэндүү итгэлтэй байна. Лиссабоноос Владивосток хүртэл үргэлжилсэн Европыг тунхаглаж байгаа европ либералуудын зөв гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр Европ тийм болно. Гэхдээ Владивостокийн дээр Украйны далбаа намирсан цагт. Яг л зуун жилийн өмнөх шиг" гэжээ.

Үүний хариуд Оросын парламентын дээд танхимын гишүүд "Өөрийн Донбасс дээр далбаагаа мандуулж чадахгүй байж" гэдгээс эхлээд "Энэ мэт эрүүл бус мэдэгдэл ба байдлаараа баллаж хаясан улсаа сэргээхээ бод" хүртэл янз бүрийн хариу өгчээ. Улстөрч хүн хувийн байр сууриа илэрхийлсэн бол тоохгүй байж болох ч Украйны Засгийн газрын гишүүн, сайд хүн ийм мэдэгдэл хийж байгаа тул Оросын Гадаад харилцааны яамнаас ч тус мэдэгдэлд тайлбар өгчээ. Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова "Омеляны дэвшүүлсэн санаа нь тэнэг гэхээс илүүтэй аймшигтай юм. 1918-1919 онуудад Владивосток хотыг Чехословак, АНУ, Японы цэргийн хэсгүүд түр хугацаанд булаан эзэрхэж байсан. Иймд "зуун жилийн өмнөх шиг" гэсэн үг нь тус бүс нутаг дахь булаан эзлэгч орнуудад хамааралтай юм" гэжээ.

Украйн нь 1917 оны хувьсгалын дараа Оросын эзэнт гүрний нутаг дэвсгэр дээр эхэлсэн иргэний дайны үеэр, 1918 оны нэгдүгээр сарын 22-нд түүхэндээ анх удаа тусгаар улс болсон ч 100 хоногийн дараа Кайзерын Германы цэрэг орж ирснээр түүнийг нь татан буулгасан байдаг. Үүний дараа Украйн нь 1991 онд Зөвлөлт задрахад ахин тусгаар улс болж, одоо хүртэл оршин тогтнож байгаа билээ. 100 хоногийн хооронд зэвсэгт хүчин гэхээр зүйл ч байгуулагдаж амжаагүй тул дайн тулаантай газар нутгаар тэр олон мянган км зам туулан Владивосток хүрч, эзлээд далбаагаа мандуулах ямар ч боломж, чадвар тэр үеийн Украйнд байгаагүй гэдгийг түүхчид онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20