УЯАЧ М: ХҮҮ 2-3 ХОНОГООР ТЭНЭЖ ЯВААД БАЙСАН ТУЛ ТАШУУРДСАН


Наймдугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд болсон овооны наадмын үеэр 10 настай унаач хүү М-ийг уяач М нь ташуурдаж, зодож танхайрсан талаар бид өмнө мэдээлсэн. Манай сайтад мэдээлэл нийтлэгдсэн даруйд Баянчандмань сумын цагдаагийн хэлтсийн хоёр алба хаагч хэргийг шалгаж, уяач М-ийг эрэн хайж эхэлсэн юм. Ингээд 10-ны өдөр өөр наадамд морио уралдуулж явахад нь баривчлан авчирсан. Хэргийг одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст баримтжуулан шалгаж байна. Бид уяач М-тэй уулзан зарим зүйлийг тодруулсан юм.

Та хэдэн жил морь уяж уралдуулж байна вэ?

Сүүлийн 2-3 жил.

Та хэчнээн адуутай вэ, хурдан адуу нь хэд вэ?

Би 20 гаруй адуутай. Цөөн тооны морь уяж уралдуулдаг.

Та 10 настай унаач хүү М-ийг хэзээнээс таних вэ? Тэр хүү хэзээнээс таны морьдыг унаж уралдаж байгаа вэ?

Өнгөрсөн зургаадугаар сараас М хүүг өөрийнхөө гэрт авчирч, морио унуулсан. Тухайн үед аав ээжтэй нь танилцаад л гэртээ авчирсан.

Хүүгийн аав ээжтэй гэрээ байгуулсан уу? Хүүд төлбөр мөнгө төлж байсан уу?

Гэрээ байгуулж амжаагүй байсан. Мөнгө төгрөг өгөөгүй.

Та хүүг яагаад зодсон юм бэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "морь түрүүлгээгүй шалтгаанаар хүүхэд зодсон" гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Энэ бол худлаа. Би тэгж зодоогүй.

Тэгээд?

Хүү хот руу 2-3 хоногоор хэл чимээгүй явчихаад байдаг. Манайд ирснээсээ хойш ч алга болж байсан. Тухай бүрт цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан. 10 настай хүүхэд сураггүй алга болчихоор хэн ч айна шүү дээ. Эцэг эхэд нь юу гэж хэлэх үү гээд л. 8-ны өдрийн овооны наадам болохоос 3 хоногийн өмнө мөн л алга болчихсон. Тэгээд наадам болдог өдөр эргэж ирсэн. 10 настай хүүхэд хэр нь юу ч болоогүй юм шиг шөнө ороод ирдэг. Тэгээд сургах санаатай "хэл сураггүй явж болохгүй" гэдэг талаас нь зааж, сургах санаатай хэд ташуурдсан. Тэгээд л хүү гараад гүйсэн.

Аав нь манай ойролцоо зам ангид ажиллаж байсан. Аавынхаа ажил дээр очсон байна лээ. Тэндээсээ гэр лүүгээ утсаар яриад, ээж нь ирж аваад, харихаар замын машинд дайгдах гээд зогсож байгаад тэр жолоочтой таарсан юм байна лээ. Тэр жолооч нь гэрт нь очиж хувцасыг нь солиод эмнэлэгт хүргэсэн, пост хийсэн үйл явдал болсон байна лээ. Түүнээс биш би "морь түрүүлгэсэнгүй" гэж хүүхэд зодохгүй.

Хүүхдийг зодож сургах эрх ямар хүнд байдаг вэ?

Би сайн мэдэхгүй байна. Харамсаж байна.

Уяач М-ийг "Бага насны хүүхдийг санаатайгаар зодож, хөнгөн гэмтэл учруулсан" зүйлээр шалгаж байна. Энэ зүйлчлэлийн хариуцлага нь 240 цаг нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх эсвэл 450-2500 нэгжээр торгох заалттай юм.

Харин хүү "Хүүхдийн тусламжийн 108 төв"-ийн Түр хамгаалах байранд байсаар байна. Түүнд хийсэн ШШҮХ-ийн шинжилгээгээр "хөнгөн зэргийн гэмтэлтэй" болох нь тогтоогджээ. Тиймээс ГБХЗХГ-аас хүүд эмнэлэг болон хуульзүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. 10 настай М хүү нэг ах, нэг дүүтэй айлын дунд хүү юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 13 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07