​ТАНИЛЦ: Л.ПҮРЭВБААТАРЫН АМЬДАРЧ БАЙГААД ХУРААЛГАСАН 1.4 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ТАНСАГ ХАУС

О.Шүрэнцэцэг
2019/08/26

Өнгөрсөн зургаадугаар сарын 21-ний өдөр УБТЗ-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын амьдарч байсан тансаг хаусыг ШШГЕГ-ын ажилтнууд албадан чөлөөлсөн. Зайсанд байх уг хаус нь 370 гаруй мкв хэмжээтэй, тэрбум 400 сая төгрөгийн өртөгтэй.

Л.Пүрэвбаатар нь 2014 арванхоёрдугаар сард төмөр замын удирдах байгууллага буюу ТУЗ-ын шийдвэрээр төмөр замын даргаар томилогдсон. Томилогдсон өдрөө ажил олгогч буюу Ерөнхий хороотой контрактын гэрээ байгуулалгүйгээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цогтбаатартай контракт гэрээг хууль бусаар байгуулж, УБТЗ-ын хөрөнгөөр өндөр үнэ бүхий хаус худалдан авсан гэх бөгөөд энэ асуудлыг УБТЗ-ын зүгээс хуулийн байгууллагаар шат дараатай шалгуулсаар ийнхүү албадан чөлөөлсөн юм. Тухайн үед манай сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжлан мэдээлэл хүргэж байсан юм.

Тухайн үед Л.Пүрэвбаатар хаусаа хүлээлгэн өгөхдөө "эНЭ бол монголын ард түмний хөрөнгө биш. Оросын хөрөнгө. Орос талын дарга нар мөнгийг нь шилжүүлж энэ хаусыг надад авч өгсөн. Энэ хаусыг би чөлөөлөөд өгсөн ч УБТЗ-ынхан зарж борлуулж ашиглах эрх байхгүй" гэсэн тайлбарыг хэлж байсан юм.УБТЗ-ын зүгээс ажилчиддаа орон сууцны урьдчилгаа олгодог. Тэгвэл энэ тансаг хаусны үнэ болох 1.4 тэрбум төгрөг нь 371 ажилтны орон сууцны урьдчилгаа болох боломжтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20