​АМЕРИКИЙН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНИЙ УЛМААС ХЯТАД 3 САЯ АЖЛЫН БАЙРАА АЛДААД БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/27

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп "G7"-ийн уулзалтын үр дүнгийн талаар хэвлэлийн хурал хийхдээ худалдааны хориг арга хэмжээний улмаас БНХАУ нь гурван сая ажлын байр алдаад байгаа тухай мэдэгдсэн байна. Цаашдаа тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд бүр ч олон хүн ажилгүй болох тухай анхааруулжээ.

Америкийн авч байгаа худалдааны хориг арга хэмжээний хариуд Хятадын эрх баригчид америк бараа бүтээгдэхүүнд жилийн 75 тэрбум долларын нэмэлт татвар ногдуулаад байгаа. Нэмэлт татварыг 5078 нэр төрлийн бүтээгдэхүүнд ногдуулсны дотор төрөл бүрийн буурцаг, түүхий газрын тос орсон байна. Хятадын газрын тосны эрэлт асар өндөр тул Америкаас багагүй хэмжээгээр худалдан авдаг байсан. Харин ингэж өөрийн стратегийн чухал импортдоо нэмэлт татвар ногдуулж байгаа нь худалдааны дайнд ямар ч буулт хийхгүйн баталгаа боллоо гэж зарим шинжээч дүгнэж байсан.

Үүний хариуд Трамп нь хятад бараа бүтээгдэхүүнд бүр ч өндөр татвар ногдуулах шийдвэр гаргаад байгаа. Өмнө нь Хятадад үйлдвэрлэгдсэн олон тооны бараа бүтээгдэхүүнд нийт 300 тэрбум долларын 10 хувийн нэмэлт татвар ногдуулах тухай ярьж байсан бол одоо бусад бүтээгдэхүүнд нийт 250 тэрбумын 25 хувийн нэмэлт татвар ногдуулах тухайгаа мэдэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20