​ЕВРОПЫН САНСРЫН АГЕНТЛАГ ОРОСЫН СОЮЗ-ААС ТАТГАЛЗЛАА

О.Шүрэнцэцэг
2019/08/27

Европын сансрын агентлагийн ОХУ дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Рене Пишель нь цаашдаа Европын сансрын нисгэгчдийг Олон улсын сансрын станц руу хүргэхдээ Оросын "Союз" хөлгийг ашиглахгүй гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Тэрээр Евразийн агаар ба сансрын орон зайн конгресст оролцохдоо энэ талаар ТАСС агентлагт мэдээлсэн байна. Тэрээр "Зургаадугаар сард Олон улсын сансрын станц дээр очсон Италийн Лука Пармитано нь Оросын "Союз"-ыг ашигласан сүүлийн европ сансрын нисгэгч байсан. Ойрын жилүүдэд манай сансрын нисгэгчид Америкийн сансрын хөлгүүдээр нисэх болно" гэжээ. Оросын тал европчуудын энэ байр суурийг Америкаас үзүүлж байгаа хүчтэй дарамт шахалтаар тайлбарласан байна. Оросын сансрын нисгэгч Павел Виноградов нь "Тэд манай хоёрын хамтын ажиллагааг үгүй хийхийн тулд шаардлагатай бүхнийг хийсэн. Европын сансрын агентлаг татгалзлаа гээд манайд алдах юмгүй. "Союз"-ыг урьдын адил ашигласаар байх болно. Жишээлэхэд, энэ есдүгээр сард бид Саудын Аравийн сансрын нисгэгчийг хөөргөх гэж байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 50 минутын өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 3 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 3 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 6 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 9 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 10 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20