Б.БАТТҮШИГ НАРТ 5-8 ЖИЛИЙН ЯЛ ТӨЛӨВЛӨСӨН ШҮҮХ ХУРАЛ ОНЫ ӨМНӨ БОЛНО


Өнгөрсөн тавдугаар сард Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтрэх үедээ дипломат албан машинаар 70 кг хар тамхи тээвэрлэж байгаад баригдсан.

Тэдний хэргийг тус улсын хуулийн хүрээнд шалгаж байгаа бөгөөд Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт холбогдох шүүх хурал энэ оны сүүлээр болох тов гарчээ. Тэднийг яллаж байгаа хуулийн зүйлчлэлээр 5-8 жилийн хорих ял төлөвлөөд байгаа аж. Хэрэгт холбогдогчид хоригдон шалгагдаж байгаа бөгөөд Б.Баттүшигийн эхнэр, гэр бүлийнхэн болон өмгөөлөгч нь Германд очоод байгаа юм байна.

Эргэн сануулахад, Б.Баттүшиг нь өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа, дипломат албаны шаардлага хангасан ГХЯ-наас томилогдсон дипломат ажилтан юм. Тэрбээр томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогдсон юм.

Хар тамхи тээвэрлэж явсан автомашин нь жолооч С.Эрдэнэбаяр хувийн автомашин гэх бөгөөд дипломат дугаар зүүсэн байдаг. Өөрөөр хэлбэл, дипломатууд тухайн орондоо хүсэлт гаргаад хувийн автомашиндаа дипломат дугаар авч болдог ба ийм машиныг хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа.

Энэ хэрэгт холбогдуулан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нараас өөр хүнийг нэмж шалгаагүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 14 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07