​АМЕРИКИЙН ЗААВАРЛАГЧ УКРАЙНЫ ЦЭРГҮҮДИЙГ ГОЛОВ

О.Шүрэнцэцэг
2019/08/29

Украйны армийн цэргийн албан хаагчдад тусгай бэлтгэл хийхэд нь зааварлагч хийж байсан Америкийн армийн дэд хурандаа украйн цэргүүдийг "бүгд архи уудаг", "шуналтай" гэж тодорхойлсон явдалт багагүй дуулиан тариад байна. Донбасс дахь салан тусгаарлагчдын эсрэг тусгай ажиллагаа явуулахад нь бэлдэх зориулалттай "Олон үндэстний бэлтгэлийн нэгдсэн бүлэг"-д ажиллаж айсан дэд хурандаа Роберт Трейси энэ тухай хувийн блог дээрээ бичсэн байж.

Америкийн дэд хурандаа нь бэлтгэл хийх баазын тоноглол зэрэг зүйлсэд өөлөх зүйлс огт байхгүй ч хамгийн гол асуудал нь Украйны цэргийн албан хаагчид өөрсдөө гэсэн дүгнэлт хийсэн байна. Юуны өмнө, украйн цэргүүдийн дийлэнх нь англи хэл мэддэггүй, сурахаас татгалздаг тул орчуулагчаар дамжуулан заавар өгөх шаардлага гардаг гэнэ. Ингээд зогсохгүй "Гэтэл тэд өөр хоорондоо ч ойлголцож чадахгүй юм. Зарим нь зөвхөн украйнаар, нөгөөх нь зөвхөн оросоор ярина. Тэр бүү хэл өөр зарим нь зөвхөн румын эсвэл унгар хэлээр ярьдаг" гэж онцолжээ.

Цаашлаад украйны цэргүүдийг "...залхуу, шуналтай. Нүдэнд нь өртсөн ямар ч зүйлийг хулгай хийгээд зарж чаддаг" гэсэн байна. Сургалтын талбай дээр дарга цэрэггүй бүгд архи уудгийг мөн онцолжээ. Бэлтгэл сургуулилт хийхээр ирсэн украйн цэргүүдийг нийгмийн хамгийн ядуу, бичиг үсэг мэддэггүй давхаргын хүмүүс тул хамгийн энгийн даалгаврыг ч эхний удаагаас гүйцэтгэх чадваргүй гэсэн байна.

Гэхдээ америк зааварлагчийн дургүйг хамгийн их хүргэсэн зүйл нь авлига гэнэ. Тэрээр "Байлдагч нь ахлах байлдагч болохыг хүснэ үү эсвэл дэслэгч нь шинэ албанд томилогдохыг хүснэ үү ялгаагүй, бүгд л даргадаа мөнгө төлөх ёстой байдаг" гэсэн байна.

Хамгийн том холбоотон улсынх нь армийн ахлах офицер хүн ардчиллын төлөө тулалдах ёстой цэргүүдийг нь ингэж үнэлж дүгнэсэн явдал Украйны удирдлагад таалагдаагүй нь мэдээж. Иймд Украйны зэвсэгт хүчний олон нийттэй харилцах албаны дарга Богдан Сеник нь "Трейси нь Украйны цэргийнхэнтэй хамтран ажиллаж байгаагаа эерэгээр үнэлж дүгнэсэн хүн тул энэхүү мэдээлэл нь өдөөн хатгалга, худал гүтгэлэг" гэжээ.

Украйны 2014 онд Майдан хувьсгал ялсны дараагаар хэт үндсэрхэг үзэлтнүүд зүүн нутгуудад нь хүн амын олонх болдог оросуудыг хоморголон устгана, оросоор ярьдаг хүнийг цаазална гэх мэт сүрдүүлэг явуулж эхлэхэд нь зэвсэг барьж эсэргүүцсэн нь удалгүй иргэний дайн болж хувирсан юм. Улмаар босогчид нь Донбассын бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улс гэсэн хоёр тусдаа улс бий болгон салан тусгаарлах оролдлого хийсэн. Украйны эрх баригчид тэднийг номхтгох гэж удаа дараалан дайралт хийсэн ч салан тусгаарлагчид Оросоос зэвсэг, хүн хүчний тусламж авч бүх дайралтыг амжилттай няцаасаар өдийг хүрсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 1 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 3 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 3 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 6 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 10 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 10 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20