​ХЯТАДЫН ТАГНУУЛЫН АЛБА LINKEDIN СҮЛЖЭЭГ АШИГЛАН ГАДААДААС ТАГНУУЛ ЭЛСҮҮЛДЭГ

О.Шүрэнцэцэг
2019/08/29

Хятадын тагнуулын албад "LinkedIn" сүлжээг ашиглан Өрнөдийн орнуудаас мэдээлэгч элсүүлэх нь эрс нэмэгдсэн тухай "The New York Times" сонинд бичсэн байна. Тус сонинд бичсэнээр "LinkedIn" сүлжээгээр дамжуулан Өрнөдийн орнуудад засгийн газарт ажилладаг байсан хүмүүст тун таатай нөхцөлөөр ажилд орох, хамтран ажиллах санал тавих замаар урхидан аваад, гартаа оруулдаг аж. Тухайлбал, АНУ-ын экс Ерөнхийлөгч Бараг Обамагийн захиргаанд өндөр албан тушаалд байсан хүнд "LinkedIn"-ээр Хятад хүрэлцэн ирж өндөр цалинтай ажил орох санал тавьсан байна.

Дани улсын Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан эмэгтэйд мөн л Хятадын том компанийн хүний нөөцийн албанаас ярьж байна гэсэн эмэгтэй хүн Бээжинд уулзаж, ажлын нөхцөл гэх мэт зүйлсийн талаар ярилцахыг санал болгож. Гэтэл уулзалт болоход гурван эрэгтэй хүн ирсэн бөгөөд цаашдын судалгаа явуулахад нь Хятадын системд илүү гүн нэвтрэх боломжоор хангах санал тавьж байжээ. Энэ мэтээр Хятадын тусгай албаны ажилтнууд "LinkedIn"-д ажилд зуучлагч компанийн хуурамч бүртгэл нээгээд илтгэл тавих, зөвлөгөө авах, судалгаанд туслах зэрэг боломжууд санал болгох нь элбэг гэнэ.

Үндэсний сөрөг тагнуул ба аюулгүй байдлын төвийн захирал Уильям Иванина нь тус сонинд ярихдаа "Бээжин мэдээлэгч бөөнөөр нь элсүүлэх ажил явуулж байна" гээд "Нэг хүн элсүүлэхийн тулд АНУ руу тагнуул явуулахын оронд Хятадад компьютерын ард суугаад хуурамч бүртгэл ашиглан хэдэн мянган хүнд найзлах хүсэлт явуулж ажиллах нь хамаагүй үр ашигтай" гэсэн байна.

Мөн "LinkedIn" сүлжээг Хятадын тусгай албад яагаад сонгосон тухайд тайлбарлахдаа тус сүлжээний олон хэрэглэгч ажил хайж байдаг, огт мэдэхгүй газар ч ажил хийхэд бэлэн байдаг. Хоёрдугаарт нь, "LinkedIn" бол Хятадад хориглогдоогүй Америкийн цорын ганц олон нийтийн сүлжээ гэжээ.

"LinkedIn" сүлжээ нь хуурамч бүртгэлийг илрүүлэн устгах ажлыг идэвхтэй явуулдаг тухай хэвлэлийн төлөөлөгч Николь Леверич нь мэдэгдсэн байна. Тус компани нь Засгийн газрын мэдлий байгууллагууд оролцсон олон эх сурвалжаас холбогдох мэдээлэл авч ажилладаг тусгай багтай гэдгийг онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20