Н.АНХБАЯР: LEXUS 570 ХУДАЛДАЖ АВАХ АЖИЛЛАГААНД БИ ОРОЛЦООГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/08/29

Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр өөртэй нь холбоотой мэдээлэл цахим сүлжээнд гарсантай холбогдуулан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Иргэн Тэрбишийн Энхсайхан Н.Анхбаяр намайг ХБНГУ-ын хилээр их хэмжээгий хар тамхи, эм, эмийн бэлдмэл нэвтрүүлэх гэж байгаад баригдан шалгагдаж буй Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр, Т.Мөнхбат, Э.Оргил нарыг томилсон, Т.Мөнхбатад Lexus 570 маркийн автомашин импортоор оруулж ирэх чиглэл өгсөн зэргээр ор үндэслэлгүйгээр удаа дараа гүтгэж, миний нэр төрд ноцтой халдаж байна. Улс төрийн зорилготой түүний удаа дараагийн энэ гүтгэлгийг үүгээр эрс няцааж байна. Хилийн чанадад ажиллах дипломат болон консулын ажилтан, жолооч хэнийг ч би дур мэдэн, өөрийн үзэмжээр томилдоггүй, ийм эрх ч надад хууль тогтоомжоор олгогдоогүй. Тухайлбал, Элчин сайд нарыг Ерөнхийлөгч, Ерөнхий консулыг Засгийн газар, элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогчийг Гадаад харилцааны сайд, бусад дипломат болон консулын ажилтан, жолооч нарыг Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлж, эгүүлэн татдаг. Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд томилгоог хэн хийх эрхтэй талаар маш тодорхой зохицуулсан. Түүнчлэн албан хаагчдын томилгооны асуудлыг тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг ийм байдлаар томилсон. Т.Мөнхбат, Э.Оргил нар нь Гадаад харилцааны яаманд ажилладаггүй, тус яамнаас томилогдоогүй, цалин хөлс авдаггүй. Т.Мөнхбат нь ОХУ-ын Улаан-Үд дэх Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Т.Мөнхбат, Э.Оргил нарыг би танихгүй, уулзаж байгаагүй. Lexus 570 маркийн автомашиныг худалдан авах ажиллагааг би мэдээгүй, оролцоогүй, надад хамаагүй зүйл. Хууль тогтоомж, бодит байдал ийм байтал улс төрийн зорилгоор намайг удаа дараа гүтгэж, миний нэр төрд халдаж байгаа үйлдлээ зогсоохыг иргэн Т.Энхсайханаас хатуу шаардахын зэрэгцээ намайг дахин гүтгэж, нэр төрд халдсан тохиолдолд түүний үйлдлийг зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээх болно гэдгийг мэдэгдэж байна. Иргэн Н.Анхбаяр 2019-08-27


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 1 цагийн өмнө
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 15 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 16 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 18 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 21 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 22 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 23 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ Өчигдөр
Бага зэргийн бороо орно Өчигдөр
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр