АВСТРАЛИД ГАДААДЫН ТАГНУУЛУУД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ОЛОН БОЛСОН

О.Шүрэнцэцэг
2019/08/30

Австралид үйл ажиллагаа явуулдаг гадаадын тагнуулуудын тоо, хамрах хүрээ "урд үзэгдээгүй их" болж, нэг ёсондоо тэдний хөлд дарагдах дээрээ тулаад байгаа тухай тус улсын Дотоод тагнуулын үндэсний агентлаг (ASIO) мэдээлсэн байна. Хамгийн сүүлд гэхэд Африкийн Руанда улсын тагнуулын томоохон сүлжээг илрүүлэн аюулгүй болгожээ.

ASIO-ийн мэргэжилтнүүд нь Австралийн жирийн иргэд гадаадын тагнуулын сүлжээнээс учирч байгаа бодит аюулын цар хүрээг ухамсарлахгүй, гадаадаас ирсэн хүмүүсийг тагнуул эсвэл бүр алан хядагч болгон элсүүлэхэд ямар хялбар байдгийг ойлгохгүй байна гэж мэдэгджээ. ASIO-ийн хэвлэлийн төлөөлөгч нь энэ талаар "Одоо явагдаж байгаа гадаадын оролцоо, тагнуулын ажиллагаа урд үзэгдээгүй их цар хүрээтэй явагдаж байгаа нь Австралид аюулгүй байдалд заналхийлж байна" гэжээ.

Австралийн Үндэсний их сургуулийн улс төр судлаач Жон Блэкслэнд ASIO-ийн мэдэгдэл нь бодит байдалд нийцэж байгаа ч асуудлын зөвхөн нэг талыг л харуулж байна гэжээ. Тэрээр "Төрийн албад, корпорацууд, сургуулиудын гаргаж байгаа шийдвэрийг өөртөө ашигтай болгуулахын тулд Австралид амьдарч байгаа иргэдээ ашигладаг улс орон цөөнгүй байдгийг бид мэднэ. Үүний тулд заримдаа дипломат төлөөлөгчдийн газраа тагнуул суулгадаг бол заримдаа дүрвэгч, цагаачдыг сүрдүүлж эсвэл албадах байдлаар мэдээлэгч болгож болдог нь Руанда төдийгүй Хятад зэрэг бусад олон оронд хамааралтай юм" гэж онцолсон байна.

Дарамт, шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглах боломжтой гэр бүл, төрөл саднаа нутагтаа үлдээгээд ирсэн цагаачид, дүрвэгчдийг мэдээлэгч болгон элсүүлэхэд хамгийн эмзэг байдаг гэдгийг шинжээчид онцолж байна. Австралийн сөрөг тагнуулын албаны мэдээлэл дээр үндэслээд ASIO-ийн мэдээлж байгаагаар БНХАУ, Саудын Арави, Иран, Сири, Хойд Солонгос, Малайз зэрэг улсууд нь Австралийн нутаг дээр амьдардаг нутаг нэгтнүүдээ хянадаг төдийгүй Засгийн газраа эсэргүүцдэг хүмүүсийг дуугүй болгохыг хичээдэг аж.

Гэхдээ ингэлээ гээд бүх цагаачдыг хавтгайруулан буруутгаж болохгүй гэдгийг ASIO онцолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20