NIKE, ADIDAS, CONVERSE ХЯТАДЫН БАРААНД НЭМЭЛТ ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ БАЙХЫГ ГУЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/30

Америкийн "Nike", "Adidas", "Converse" зэрэг гутал үйлдвэрлэгч 200 гаруй компани Ерөнхийлөгч Трампт хандан Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахгүй байхыг хүссэн тухай "CNN" мэдээлж байна. Тус компаниудын багтдаг "Америкийн худлын жижиглэн худалдаа ба дистрибьютерүүдийн ассоциац" (FDRA)-аас Ерөнхийлөгчдөө хандан бичсэн захидалд "Нэмэлт татвар авах энэхүү арга хэмжээ нь цаашдаа эдийн засгийн тодорхойгүй байдал үүсгэнэ гэдэгт бид сэтгэл зовниж байна. Америкийн хэрэглэгчид бараа бүтээгдэхүүний төлөө илүү үнэ төлдөг болсон ч гэлээ эдийн засгийн уналт нь тэднээс ирэх цэвэр ашгийг бууруулах болно" гэж өгүүлжээ. Ирэх сарын 1-ээс Хятад үйлдвэрлэгдсэн 300 тэрбум долларын бүлэг бүтээгдэхүүний татварыг 15 хувиар нэмэгдүүлж байгааг FDRA нь Америкийн худалдан авагчдад ногдуулж байгаа далд татварын хэлбэр гэж үзжээ. Наймдугаар сарын 23-нд Бээжин АНУ-ын зарим бүтээгдэхүүнд нэмэлт 75 тэрбум долларын татвар ногдуулах шийдвэр гаргасан. Үүний хариуд Трамп нь Хятадад үйлдвэрлэгдсэн эхний бүлэг бүтээгдэхүүний татварыг 10 бус 15 хувиар нэмж, хоёр дахь бүлэг бүтээгдэхүүний татварыг 25 бус 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2 цагийн өмнө
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 16 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 18 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 20 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 22 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов Өчигдөр
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ Өчигдөр
Бага зэргийн бороо орно Өчигдөр
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 2026/06/04