САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТЭЭВЭРЛЭЛТ, ТҮГЭЭЛТИЙН АЖЛЫГ ТОГТМОЛ САЙТАР ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

О.Шүрэнцэцэг
2019/08/30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгааг "Таван толгой түлш" ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдалд гэнэтийн шалгалт хийж ажиллалаа.

"Өнөөдрийн байдлаар 28 машин борлуулалтын цэгүүдэд түгээлт хийхээр явсан. Үйлдвэр дээр бэлэн 25 кг шуудайгаар савласан 17.800 тонн сайжруулсан шахмал түлш байна. Өдөрт 2.300-2.800 тонн түлш савалдаг. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна" гэж "Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ - ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ - ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх юм.

Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа "Сайн" нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд "Таван толгой түлш" ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой гэдгийг "Таван толгой түлш" ХХК-ийн холбогдох албаны хүмүүс энэ үеэр мөн онцолж хэлсэн юм.

"Таван толгой түлш" ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа "Сайжруулсан шахмал түлшийг борлуулах 180 цэгтэй гэрээ хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 80 цэгт хаягаа хадаж, түлшээ хүргэж өгснөөр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, иргэдэд түлшээ борлуулж эхэлсэн. Бусад борлуулагчидтай гэрээ хийгдэх ажил үргэлжилж байна. Гэрээ хийгдэж баталгаажсанаар шууд түлшээ хүргэн, борлуулалт хийгдэж эхэлж байгаа" гэв.

Мөн Хотын Захирагчид сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтыг хийхэд тулгамдаж байгаа асуудал гэвэл борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь жигдрэх хүртэл анхаарч ажиллах хүн хүч хомс байгааг уламжилсан юм. Нийслэлийн зүгээс дүүрэг, хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагч нарт тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон гэдгийг Хотын Захирагч С.Амарсайхан хэлээд өдөр, шөнийн ээлжээр ажиллаж, түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулалтын ажлыг тогтмол сайтар зохион байгуулж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20