ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН НУТАГТ ТАРВАГАН ТАХЛЫН БАЙГАЛИЙН ГОЛОМТ ИДЭВХЖИЖ БАЙГААГ ТОГТООЛОО

О.Шүрэнцэцэг
2019/08/30

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 9 секторын нийт 81.0 мянган га талбайд байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул хэлбэрийн шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Лабораторийн шинжилгээгээр Сэргэлэн сумын нутаг "Шар худаг" /3224713342/ гэдэг газраас олзворлосон үлийн цагаан оготно (Lasiopodomys brandtii)-оос дээжилсэн сорьцонд ийлдэс судлалын аргаар шинжилгээ хийхэд тарваган тахал өвчний үүсгэгч /Y.Pestis/ илэрсэн ба сорьцыг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораториор баталгаажуулж, тухайн нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхжиж байгааг тогтоолоо.

Өмнө нь Сэргэлэн сумын нутагт 2002, 2007, 2008, 2010 онуудад хийсэн байгалийн голомт хяналтын шинжилгээгээр олзворлосон үлийн цагаан оготно, түүний бүүрэгнээс өсгөвөр, 2011 онд хийсэн шинжилгээгээр эерэг материал илрүүлж, тус сумын нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхтэй явагдаж байгааг тогтоож байсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 5 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 7 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 7 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 10 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 14 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 14 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20